39 хамтарсан санал дүгнэлт гаргаж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн болно. Тус Байнгын хороо төрийн санхүүгийн бодлогыг боловсронгуй болгох, улсын төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг оновчтой болгох, ил тод байлгах, төсөв санхүүгийн сахилга батыг бүх шатанд чангатган төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, Монгол Улс, гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтэд тавих хяналтыг тогтмолжуулах талаар анхаарч ажиллана. Зургаа.Хууль зүйн байнгын хороо Хууль зүйн байнгын хороо нийт 10 удаа, 61.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 15 минут хуралдаж, давхардсан тоогоор нийт 21 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар хуулийн төсөл 11, тогтоолийн төсөл 7, хяналт шалгалтын асуудал 1, бусад асуудал 2-ыг тус тус хэлэлцэн шийдвэрлэж, нийт 12 санал, дүгнэлт, 6 танилцуулга, 173 саналын томъёоллыг бэлтгэн нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тус Байнгын хороо нийт 2 тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж, 3 тогтоолыг шинээр баталлаа. Тухайлбал, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.7 дах хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.8 дах хэсэгт зааснаар Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан. Тус Байнгын хороонд иргэд, байгууллагаас ирүүлсэн 14 албан бичиг, 8 өргөдөл, хүсэлт, саналыг тухай бүр шийдвэрлэж, 8 албан бичгийг холбогдох байгууллага, иргэдэд илгээлээ. 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Тус Байнгын хороо дор дурдсан хуулийн төслийг хэлэлцэж, бие даасан хуулийн төсөл 3, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 9, тогтоолийн төсөл 7-г тус тус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Үүнд: 1. Шүүхийн захиргааны тухай хууль; 2. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw