Чуулганы танилцуулга

63 4.3.УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ТЕХНИК АШИГЛАЛТЫН ТАЛААР ГYЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭ Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ: o Улсын Их Хурлын мэдээллийн технологийн бодлого, Мэдээллийн аюулгүй байдлын бодлого түүний дагалдах журмыг шинэчлэн боловсруулж батлуулахад бэлэн болсон байна. o Чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын микрофон, санал хураалтын системийн найдвартай ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, бүрэн бүтэн байдал, ашиглалтыг хариуцан ажилласан. Нэгдсэн хуралдааны 700 гаруй санал хураалтын товъёогийг компьютерт шивж оруулан протокол хөтлөгч болон архивт хүлээлгэн өгсөн. o Нэгдсэн хуралдааны дүрс бичлэгийг 30 ширхэг DVD, 14 ширхэг VHS хальсанд тус тус буулган бичлэгийн чанарт хяналт тавин холбогдох нэгжид шилжүүлсэн. o Улсын Их Хурлын болон дотоод сүлжээний цахим хуудсанд 450 нэгж мэдээ, мэдээллийг байршуулж, иргэдээс ирсэн асуултыг Тамгын газрын бичиг хэрэгт өгч, зарим асуултад хариултыг өгсөн. o Нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны 130 гаруй аудио бичлэгийг сервер компьютерт байрлуулан, сүлжээгээр дамжуулан ашиглах нөхцлийг бүрдүүлэн ажилласан. o Сүлжээн дэх компьютерийн MAC хаягийн бүртгэлийг цэгцлэн, хамгаалалтын зарим модулийг шинээр суулган ашиглаж байна. o Улсын Их Хурлын Тамгын газрын цахим шуудангийн групп листүүдийг үүсгэж, цахим шууданг хэлтэс, алба, төв, хэсгээр нь багцлан явуулах боломжийг бүрдүүлсэн. o Олшруулах хэсэгт чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны материал болон бусад баримт бичгийг 680000 орчим дардас хувилан олшруулсан байна. o Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд хүргэх зорилгоор хот болон хөдөө орон нутагт байрлуулсан цахим самбарт 60 гаруй мэдээ, мэдээлэл оруулсан байна. o Монголын эдийн засгийн чуулган 2012-д 8 хэлний 300 хэрэглэгчийн орчуулгын төхөөрөмжийг зохих журмын дагуу гадны байгууллагад түрээслүүлэн ашиглуулсан. o Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа эхлэхтэй холбогдуулан техник хэрэгсэл, програм хангамжийг шинэчлэх ажлын хүрээнд дотоод болон гадаад вэб сайт хийлгэх, компьютер, телевизор, тог баригч, олон үйлдэлт факсын аппарат, хувилах машин зэрэг техник хэрэгслийг худалдан авах, суурилуулах ажил хийгдэж байна. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ТЕХНИК АШИГЛАЛТЫН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw