Чуулганы танилцуулга

40 3. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль; 4. Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль; 5. Арбитр ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль; 6. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; 7. Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; 8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль; 9. Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль; 10. Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хууль. Улсын Их Хурлын тогтоолууд 1.Монгол сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийн тухай 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоол; 2. 2007 оны 9-р тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 дүгээр тогтоол; 3.Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох тухай 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 30 дугаар тогтоол; 4.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 31 дүгээр тогтоол; 5.Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоол; 6.Хуулийн төсөл буцаах тухай тогтоол; 7.Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол. Мөн түүнчлэн бусад асуудлын хүрээнд Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хорооны ажлын хэсэг нийт 52 удаа, 64 цаг хуралдлаа. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Хуулийн хэрэгжилтийн явц, холбогдох байгууллагын үйл ажиллагааг хянан шалгах чиглэлээр тус Байнгын хороо 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай” тус Байнгын хорооны 2012 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгаж Байнгын хорооны тогтоол баталлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw