Чуулганы танилцуулга

93 тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх, аудит хийх зардлыг төлөвлөгөөт хугацаанд хийж байгаа бол тухайн аж ахуйн нэгж, байгууллага, төлөвлөгөөт бус хугацаанд бол Засаг дарга, эсхүл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аудит хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд захиалагч тал хариуцахаар хуульчилж, байгаль орчны аудитыг нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалтыг анх удаа тусгасан. 3. Байгалийн баялгийн хамгаалал, байгаль орчны аудитын үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах асуудлыг хуульчилав. 4. “Байгалийн нөөцийн хамтын менежмент” гэсэн бүлэг шинээр нэмж оруулсан бөгөөд уг бүлэгт “Байгалийн нөөцийн хамтын менежмент”-ийн тодорхойлолт, хамрах хүрээ, баримтлах үйл ажиллагааны зарчим, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг тусган орууллаа. 5. “Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх” гэсэн зүйлийг шинээр нэмж, байгаль орчинд хохирол учруулсан аливаа субъект нөхөн төлбөр төлдөг байх, нөхөн төлбөрийг байгаль орчны улсын байцаагч ногдуулдаг байхаар зохицуулалтыг тусгасан. 6. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын хэмжээг өсгөж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан хуульчиллаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар дараах эерэг үр дүн өгч, чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. 1/Байгаль орчны аудитыг олон улсын туршлагын дагуу нэвтрүүлснээр тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн байгаль орчинд учруулж болох сөрөг нөлөө, хохирол, үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, үйлдвэр, аж ахуйн нэгжийн экологи, эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх, улмаар байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулахад нь үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд туслах, аливаа учирч болох хохирол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг ашиглагч нь хамгаалах, оновчтой механизмыг бий болгоно. 2/Байгалийн нөөц баялгийн халдашгүй байдлыг хангаж, орон нутагт түүнд тавих төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд Засаг даргын хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлж байгаагаараа энэ зохицуулалт онцгой ач

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw