Чуулганы танилцуулга

26 нутгийг байгалийн цогцолборт газрын, 550097 га газар нутгийг байгалийн нөөц газрын, 16665 га газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд шинээр хамрууллаа. 2. Хяналт шалгалтын ажлын талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдал болон түүний урсацын бүсээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг 2012 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаж хууль, шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох яам, газар болон Нийслэлийн удирдлагуудаас тайлбар тодруулга авлаа. 3. Хууль сурталчлах ажлын талаар ХХААХҮЯ-аас зохион байгуулсан “Монгол мал” хөтөлбөрийн үндэсний хорооны хуралдаан, “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжил” хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөн, “Хөдөөг хоршоолох аян” Хоршоологчдын Улсын III зөвлөлгөөнд Байнгын хорооны дарга Д.БалданОчир оролцож үг хэллээ. Байгаль орчны багц хууль Улсын Их Хурлаар батлагдсантай холбогдуулан тус Байнгын хороо Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт уулзалтыг 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүд, БОАЖЯ болон харьяа агентлагууд, Дэлхийн байгаль хамгаалах сан, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцов. Гурав.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Тус Байнгын хороо нийт 6 удаа, 58.3 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, 15 асуудал хэлэлцэв. Хуралдаанаар хуулийн төсөл давхардсан тоогоор 15, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл 10, танилцуулга 4-г хэлэлцэж, 17 санал, дүгнэлт гаргалаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw