38 8. Монгол Улсын эдийн засаг, Төсвийн байдлын талаар Засгийн газрын мэдээлэлийн тухай: Төсвийн тухай шинэ хуулиар Улсын Их Хурлын сонгууль явагдах жилд Монгол Улсын эдийн засаг, төсвийн байдлын талаар Засгийн газраас мэдээлэл хийж байхаар хуульчлагдсаны дагуу энэ мэдээллийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар сонслоо. Сонгуулийн өмнөх мэдээлэлд Монгол Улсын эдийн засгийн 2008-2012 оны үндсэн үзүүлэлтүүдийн төлөв байдал, банк, санхүүгийн тогтолцооны хүрсэн түвшин, үр ашгийн үзүүлэлтүүд, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн бодлого, түүний шинэчлэл, бодит салбарын хөгжлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тусгалаа. Түүнчлэн, ирэх дөрвөн жилд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн төсөөлөл, дунд хугацаанд баримтлах төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн параметрийг тоймлон дүгнэсэн болно. Олон улсын хэлэлцээрийн төсөл зөвшилцөх асуудлын талаар: Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын 2012 оны 4 дүгээр сарын 24, 5 дугаар сарын 08-ны өдрүүдийн хамтарсан хуралдаанаар хэлэлцээд, Байнгын хорооны хамтарсан 2012 оны 02/12 тоот тогтоолоор Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөлд тусгагдсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн арга хэмжээнүүдийн төлөвлөлтийн үндэслэл, төсөл нь нийслэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон шинэ Улаанбаатарыг хөгжүүлэх төсөлтэй хэрхэн уялдаж байгааг судалж, зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллуулсан юм. Хамтарсан ажлын хэсэг Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Зам, Тээвэр барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газраас холбогдох судалгаа, танилцуулга, мэдээлэл авч, зээлийн гэрээний төсөлд тусгагдсан арга хэмжээг судалж үзээд: 1. Уг хөтөлбөрийг хэрэгжих хугацааг богиносгож 2012-2017 онд багтаах 2. Хэлэлцээрийг 2012 онд багтаан байгуулж, ажлыг эхлүүлэх 3. Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй нягт уялдуулах талаар Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтарч ажиллах 4. Тусгай замын цахилгаан автобусыг Монголд угсрах зэрэг асуудлыг гэрээний төсөлд тусгаж, гэрээг зөвшилцөх нь зүйтэй гэж Байнгын хорооны
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw