152 Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохын өмнөхөн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганыг завсарлуулах шаардлагатай боллоо. Энэ мөчид ажил үйлсийнхээ талаар гишүүд та бүхэнд хандаж хэдэн зүйл хэлье. Өнгөрч байгаа он жилүүд амар, хялбар байгаагүй, хүнд хэцүү зүйл, бэрхшээл олон тулгарлаа. Ажилгүйдлийн түвшин өндөр, хүн амын нэг хэсгийн амьжиргаа доогуур, 2009-2010 онд зудаар 10 сая мал хорогдож, санхүү эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь сонгогч олон, ард түмэнд ч бас амар хялбар байгаагүй. Үүнийг бид давж туулсан. Шийдэл болгонд Улсын Их Хурлын гишүүд өөрийн гэсэн жинтэй хувь нэмрээ орууллаа. Иймээс ч чамлахааргүй амжилтад хүрсэн. Нэг. Улс орны нүүр царай эдийн засгийн амжилтад суурилдаг аа. Энэ үүднээс авч үзвэл, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн ирээдүйтэй суурийг манай парламент тавьж чадлаа. Эдийн засгийн хурдацтай өсөлт өнгөрсөн онд 17 хувь болсон бол ирэх жил 19 хувьд хүрч хурдаа нэмэх нь. Улсын нэгдсэн төсөв 7.5 их наяд төгрөг болно. Энэ тоо дөрвөн жилийн өмнө 2.1 их наяд төгрөг байв. 2013 оны төсвийн хүрээ, 2014-2015 оны төсөөллийг саяхан бид ингэж батлав. Бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд Улсын Их Хурал эдийн засаг, төсөв, мөнгөний зөв бодлого явуулсныг ажлын үр дүн харуулж байна. Эдийн засгийн өндөр өсөлт, түүний дүнг урьдчилан харж төлөвлөснийг дутуу ойлгосноос үүдэлтэй олон янзын шүүмжлэл, таамаглал гарч байлаа. “Төсвийн тэлэлт”, “эдийн засгийн халалт”, үнэ, инфляцийн хөөрөгдлөөр далайлгаж байсан шиг нөхцөл байдал манай оронд үүсээгүй юм. Энэ талаархи манай эдийн засагчид, судлаачид, олон улсын байгууллагын мэргэжилтний сэрэмжлүүлэг, санал бодлыг бид анхааран үзэж эдийн засаг, мөнгө, санхүү, зээлийн бодлогод тусгаж байлаа. Хоёр. Монгол Улсад бүтээн байгуулалтын ажлыг өрнөлттэй явууллаа. Дөрвөн жилд 3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. 1486 км засмал зам барьж, 1456 км замыг эхлэн тавьж байна. Мөн эрчим хүчний 120 дэд станц бүхий 5634 км өндөр хүчдлийн шугамыг барьжээ. Оюутолгой, Таван толгойн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулав. Жижиг, дунд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw