3 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноёд оо, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн ээлжит чуулганаа эхлүүлэхээр Та бид хуран цуглаад байна. Хаврын чуулган нөхцөл байдлаас улбаалсан өөрийн онцлогтой байдалд явагдах нь тодорхой байна. Ардчилсан төрийн тогтолцооны амин сүнс нь төрийг сонгож байгуулах явдал билээ. Манай ард түмэн төрд төлөөлөгчөө сонгох ээлжит сонголтоо хийх гэж байна. Үүнд зохих бэлтгэл ажил хэрэгтэй. Энэ нь хаврын чуулган биднээс шаргуу, шуурхай ажиллагаа шаардаж байна гэсэн үг ээ. Бүрэн эрхийн үлдэж байгаа энэ хугацаанд юу хийх вэ гэдгээ товлохоосоо өмнө урьд нь бид ямар ажлыг амжуулж бүтээв, улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулав гэдгээ эргэцүүлж нэг бодох хэрэгтэй байна. 1. Улс орны хөгжил дэвшил эдийн засгийн амжилтад суурилж байна. 2011 оны дүнгээр эдийн засгийн өсөлт 17 хувь боллоо. Цаашдаа ч өсөлтийн өндөр хурд хадгалагдах төлөвтэй байна. Ийм болохоор эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн ирээдүйн үр дүнтэй урьдач нөхцөлийг энэ удаагийн Улсын Их Хурал тавьж чадсан гэж баттай хэлэх байна. 2008, 2009, 2010 оныг дамнан Монгол Улсын эдийн засгийн амьдралыг хүндрүүлсэн дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давсан. Энэ талаарх Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааны туршлага, сургамж нь түүхэн ач холбогдолтой байх болно. Бид цаг алдалгүй олон чухал хууль, шийдвэр гаргаж байж банк, санхүүгийн тогтолцоогоо эрүүлжүүлсэн юм. Хямралын дараа бүтээн байгуулалтын ажил өрнөж, эдийн засагт өсөлт, сэргэлт богино хугацаанд гарсан. Амжилтыг зөвхөн Улсын Их Хурлын бодлого, шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн гэж бид нэг талаас нь туйлшруулахгүй. Өргөн олон түмний хөдөлмөр, зүтгэл, санаачилгын үр дүнгээр энэ нь бас хэмжигдэнэ. Өнгөрч байгаа дөрвөн жилд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйд тодорхой ахиц өөрчлөлт гарсан. Монгол Улсын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн, бүтээн байгуулалтын ажлыг өрнөлттэй явуулсан, эрх зүйн болон санхүүгийн таатай орчин бүрдүүлсэн нь хамтарсан Засгийн газрыг байгуулж улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажилласантай холбоотойг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бол энэ удаагийн Улсын Их
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw