32 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Ганбат, Г.Гэрэлт-Од, Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон П.Бямбацэрэн, Х.Пүрэвсүрэн, М.Мэндбилэг, Д.Сандаг-Очир нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Шинээр сонгогдсон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тангараг өргөх ёслолыг 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулав. 8. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Дуламын Сугарын нэрийг дэвшүүлж, Байнгын хорооны санал дүгнэлт гаргав. 9.Иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж Улсын Их Хурлын болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн санал хураалтад Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаар тогтоолоор баталсан загвар, тодорхойлолт бүхий иргэний үнэмлэхийг ашиглах, иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хүчингүй болгосон, шинээр авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын сонгуулийн насны иргэдэд иргэний шинэчилсэн цахим үнэмлэхийг хэвлэж тараах, иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээлэл болох иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг ашиглаж сонгогчийг таньж бүртгэх ажиллагааг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгав. 10.Байнгын хорооны хурлаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 тоот дүгнэлтийг хэлэлцэн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.6 дах заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дах хэсэг, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дах хэсгийг тус тус зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Ж.Сүхбаатар, Одбаяр нарыг, Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw