Чуулганы танилцуулга

37 татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. Аж ахуйн нэгжийн жилийн борлуулалтын хэмжээ 50.0 сая төгрөгөөс доош бол борлуулалтын орлогын дүнгээс 1 хувиар албан татвар ногдуулах, ингэхдээ тайлангаа хялбаршуулсан байдлаар гаргаж болох эрх зүйн зохицуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байв. Татвар төлөгч, татварын албаны ажилтнуудын хооронд гарч байгаа маргаантай асуудлын ойлголтыг цэгцлэх, татварын албаны бусад хуулиар хүлээсэн үүргийг тусгаж өгөх, мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийн солилцоог боловсронгуй болгох зорилгоор Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байв. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүний албан татварт төлөх сонголт бий болох, тэдний жилд төлөх татварын хэмжээг тодорхой болгох, ингэснээр татварын албаны ачаалал буурах, 2000 оноос хойших хэрэглээний үнийн индекстэй уялдуулан татварын хэмжээг өөрчлөх шаардлага бий болсны үндсэн дээр олон улсын туршлагад нийцүүлэн Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхэлсний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Дээрх хуулийн төслүүдийн өөрчлөлттэй уялдуулан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагч боловсруулав. 7. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл нараас өргөн мэдүүлсэн/ Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, 1998 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд дээрх өөрчлөлтийг хийж жижиг дунд бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор урамшуулах нь зүйтэй гэж үзэж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж санал дүгнэлт гаргаж, чуулганы нэдсэн хуралдаанд оруулсан, төсөл хэлэлцүүлгийн шатанд үлдсэн болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw