Чуулганы танилцуулга

130 Нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэй нэр дэвшигч байна. Бие даан нэр дэвшигч нь зөвхөн тойрогт нэр дэвших бөгөөд нэр дэвшихдээ тухайн тойрогт хамрагдах засаг захиргааны нэгж бүрийн сонгогчдын төлөөллийг оролцуулсан 200-аас доошгүй дэмжигч-сонгогчдын гарын үсгийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан маягтын дагуу авсан байна. Нэр дэвшигч нь 500 сонгогч тутамд нэгээс илүүгүй шадар туслагч, эсхүл ухуулагчтай байна. Долоо.“Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа” гэсэн долдугаар бүлэгт дараах асуудлыг тусгасан. Үүнд: 1/Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх ба нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглосон; 2/Сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглосон; 3/Олон нийтийн радио, телевизээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбогдох аливаа сурталчилгааны нэвтрүүлгийг нэвтрүүлэхийг хориглосон. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаатай холбогдох зохицуулалтыг эшлэл болгон хуульчилсан. Найм.“Сонгуулийн зардал” гэсэн наймдугаар бүлэгт сонгуулийн зардал, сонгуулийн зардлын данс, сонгуулийн хандив, сонгуулийн зардлын тайлан гаргахтай холбогдсон зохицуулалтыг дараах байдлаар тусгасан: 1/Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тойрог бүрээр, түүнчлэн нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохоор, уг хэмжээнд багтаан нам, эвслийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл нь, нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл болон нэр дэвшигч нь, харин бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлаа өөрөө хариуцахаар заасан;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw