Чуулганы танилцуулга

100 Агаарын тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдсанаар дараах ач холбогдолтой юм. 1/ Агаарын тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг нэгтгэж, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, хамгаалах талаар нэгдсэн бодлого, ойлголт, зохицуулалт бүхий нэг хууль болгосон нь хууль хоорондын давхардал, зөрчил арилж, уялдаа холбоо сайжирч, түүнийг практикт хэрэглэхэд хялбар, ойлгомжтой болно. 2/агаарын бохирдлыг бууруулахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлж, урамшуулах, төрөөс болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэнээр агаарын бохирдлын хэмжээг эрс, богино хугацаанд буурна. 3/иргэд, аж ахуйн нэгж нь түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар хэрэглэхээс татгалзаж, цахилгаан, газрын гүний дулаан, хагас коксжсон болон хийн түлшний хэрэглээг урамшуулах эрх зүйн орчин бүрдсэн. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Я.Хишигт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw