36 борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай холбогдуулан уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан байсан. 5.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар: Хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг үйл ажиллагааны төрлөөс үл хамааран, ажиллагсдын тоо, борлуулалтын орлогоор нь жижиг болон дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж салгаж ангилахаар төсөл санаачлагч тусгасан байв. Мөн Мөн жижиг, дунд үйлдвэрийг кластр хэлбэрээр хөгжүүлэхийг дэмжих, энэ чиглэлийн сургалт, сурталчилгааг өргөтгөх, төрөөс олгож буй зээлийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг асуудлыг хөндөхөөр тусгасан байсан. Төслийг ЭЗБХ-той хамтран хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлээд, хэлэлцүүлгийн шатанд үлдсэн байгаа. 6.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхэлсний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн/ Засгийн газраас боловсруулсан хуулийн төслүүдэд дараахь өөрчлөлтүүдийг оруулахаар тусгасан байна. Үүнд: Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх босгын хэмжээг нэмэгдүүлснээр жижиг, дунд бизнес эрхлэгчид зарим татварын дарамтаас чөлөөлөгдөх, нөгөө талаас татварын орлогыг бүрдүүлдэг эрх бүхий байгууллага өөрийн хүч бололцоогоо том татвар төлөгчдөд чиглүүлэх боломжийг бүрдүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварыг хэрэгжүүлэх явцад гардаг маргаантай асуудлуудыг шийдвэрлэх, энэ хуулийг зөрчсөн этгээдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг Нэмэгдсэн өртгийн албан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw