Чуулганы танилцуулга

125 авсан, эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, ял шийтгэлгүй байх шаардлагыг хангасан байна. Анхан шатны шүүх, түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллага дах эвлэрүүлэн зуучлагчийн хувьд дараах зарчмын ялгаатай зохицуулалт хуульд тусгасан. Үүнд: а/.Шүүх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг тухайн шатны шүүгч баталгаажуулж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу захирамж гаргана. Харин төрийн болон төрийн бус байгууллага дах эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээний үүргээ үүрэг гүйцэтгэгч биелүүлээгүй бол нөгөө тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны шүүхэд хандах эрх нь нээлттэй. б/төрийн болон төрийн бус байгууллага дах эвлэрүүлэн зуучлагч нь талууд болон холбогдох этгээдийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан мэдэгдэх хуудсаар, эсхүл утсаар, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудаж ирүүлэх боломжтой. в/Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан этгээд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу хураамж төлөх, харин төрийн болон төрийн бус байгууллага дах эвлэрүүлэн зуучлагчийн зардал, хөлсийг талууд гэрээгээр тохиролцоно. Эвлэрүүлэн зуучлал явагдах ердийн хугацаа 30 хоног, иргэний хэрэг үүсгэснаас хойш явагдах эвлэрүүлэн зуучлалын хугацааг шүүгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд багтаан тогтооно. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсоноос бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай адилтган үзнэ. Хуульд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, эсхүл талуудын сонгосон эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. Шүүхээс тогтоосон хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй бол шүүх гэрлэгсдийн хооронд үүссэн гэрлэлт цуцлахаас бусад тэтгэвэр, тэтгэлэг, тэтгэмж, дундын хөрөнгө хуваахтай холбогдсон маргаанд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийг, эсхүл гэрлэгчдийн сонгосон эвлэрүүлэн зуучлагчийг оролцуулж болохоор хуульчилсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw