96 7/байгаль орчны үнэлгээний мэргэжлийн зөвлөл, байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөө зэрэг шинэ нэр томъёог оруулж, өмнөх хуульд байсан үнэлгээний комисс, төлөвлөгөө, хөтөлбөр зэрэг ойлголтыг өөрчилсөн. 8/газрын тос болон уул уурхайн төслүүдэд нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөөг тухайн үйл ажиллагаа эхэлж хаалт хийхээс 3-аас доошгүй жилийн өмнө боловсруулж тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж байхаар тусгасан. 9/орон нутгийн иргэдийн оролцоог ялангуяа ашигт малтмал олборлох, боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог идэвхижүүлэх, мэдээлэл авах, мэдээллээр хангах, санал авах боломжийг тусгаж, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ хуулийг дагалдан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулиудад нэр томъёоны зохих өөрчлөлтүүдийг тусгасан хуулийг баталсан болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Б.Балган
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw