109 МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2014-2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Төсвийн хүрээний мэдэгдэл нь тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа макро эдийн засгийн болон төсвийн гүйцэтгэлийн төлөв байдал, дунд хугацааны макро эдийн засгийн ба төсвийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын баримт бичиг юм. Засгийн газраас дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн баримт бичгийг өмнөх 2 жил, тухайн жил, дараагийн 3 жилийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл болон эдгээр үзүүлтүүдэд суурилан төсвийн орлого, зарлага, эх үүсвэр, улсын өрийн үзүүлэлтүүдийг тооцон Монгол Улсын төсөв, санхүүгийн нөөц боломжтой уялдуулах байдлаар холбогдох хуульд заасан төсвийн удирдлагын зарчмыг баримтлан боловсруулсан байна. Ирэх онуудад эдийн засаг өсөж байгаатай холбоотойгоор инфляцийг 13.1 хувьтай байхаар таамаглаж байгаа бөгөөд цаашид суурь инфляцийг барих Засгийн газрын бодлого, арга хэмжээнүүд, эрэлтийг дэмжих бодлого барихгүй гэвэл инфляцийн түвшин 2012-2015 онуудад нэг оронтой тоонд орох боломжтой гэж үзжээ. Дунд хугацаанд төсвийн орлогын төсөөллийг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг дайчилж, өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хүрээнд, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2013 онд 7,473.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 39.2 хувь, 2014 онд 8,864.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 36.7 хувь, 2015 онд 10,219.7 тэрбум төгрөг буюу ДНБний 35.1 хувь байхаар тооцоо хийсэн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн дүн 2013 онд 2012 оны батлагдсан төсвөөс 24 хувь, 2014 онд 18.1хувь, 2015 онд 15.3 хувиар өсөхөөр байна. Эдийн засгийн өсөлттэй холбогдуулан экспортын хэмжээ 2013-2015 онуудад 46.8 хувь, 16.7 хувь, 10.4 хувиар тус тус нэмэгдэхээр байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw