97 БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.1-дах заалт, Засгийн газрын 2010 оны “Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ижил төрлийн зохицуулалттай хуулийг системчлэх зорилгоор Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай зэрэг 5 хуулийг нэгтгэсэн “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэхүү хууль нь 7 бүлэг, 25 зүйлээс бүрдсэн. Байгалийн нөөцийн эдийн засгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх замаар нөөцийн зүй зохистой ашиглалтын механизм бүрдүүлэх, нөөцийг хамгаалах нөхөн сэргээх хөрөнгийн баталгаат эх үүсвэрийг бий болгох зэрэг зарчмын томоохон өөрчлөлт тусгасан хууль болсон. Түүнчлэн байгалийн нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг экологи-эдийн засгийн үнэлгээний хувь, хэмжээгээр тооцохоор тусгаж бүх төрлийн нөөцөд жигд үзүүлэлттэй болгосон нь хууль хэрэгжүүлэхэд илүү хялбар ойлгомжтой болсон гэж үзэж байна. Экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох эрх бүхий субъектийг Засгийн газар байхаар байгалийн нөөц тус бүрт жигдлэн тогтоолоо. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль хамгаалах, нөхөн сэргэх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь хэмжээг шинэчлэн тогтоолоо. Тухайлбал ус, рашаан ашигласны төлбөрийн орлогын байгаль хамгаалах, нөхөн сэргэх арга хэмжээнд зарцуулах доод хэмжээг 55 хувь байхаар тогтоосон. Байгалийн нөөцийн эдийн засгийн үнэлэмж өөрчлөгдөж, ялангуяа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны төлбөрийн хэмжээ одоо мөрдөгдөж буй хэмжээнээс даруй 5-7 дахин нэмэгдэх боломжтой болно. Үүний зэрэгцээ байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, ялангуяа усыг эргүүлэн ашиглах, ойг цэвэрлэж мод бэлтгэх, ан амьтныг гаршуулан өсгөн үржүүлэх зэрэг үйл ажиллагаанд төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөх зэрэг эдийн засгийн хөшүүрэг орсон болно. Хуулинд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тогтоосон хэмжээний орлогыг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухайн жилийн үндсэн чиглэлд газар, ус, рашаан, ой, ургамал болон амьтны нөөцийг хамгаалах
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw