Чуулганы танилцуулга

120 Мөн түүнчлэн шүүгчид нэр дэвшигчийн эрх зүйн мэдлэг болон шүүгчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалгаж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд нийт 9 орон тооны бус гишүүний бүрэлдэхүүнтэй Мэргэшлийн хороотой байна. Хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульчаас бүрдэх бөгөөд Хуульчдын холбооноос санал болгосноор Ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог байгуулна. Уг хорооны бүрэлдэхүүнд шүүгч, Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглоно. Мөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх эрх бүхий 9 гишүүний бүрэлдэхүүнтэй шүүхийн Ёс зүйн хороо ажиллах бөгөөд гишүүдийг нь бүх шатны шүүхийн зөвлөгөөнөөс нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч 3 жилийн хугацаатайгаар батална. Тус Хорооны бүрэлдэхүүнд нэр хүндтэй хуульч, эрдэмтэн, судлаач нэр дэвших эрхтэй бөгөөд харин шүүгч, Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглох юм. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, санхүү, эдийн засгийн хувьд хараат бус байх зарчмын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн төсвийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлж байхаар хуульчилсан. Дээрх хуулийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамт хэлэлцэн баталж, харин Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагч Улсын Их Хурлын чуулганы хэлэлцүүлгийн шатанд татан авсан. Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх С.Энхбаяр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw