118 нөхцөл шаардлагын дагуу их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд нь дэргэдээ гарааны компани байгуулах, өөрсдийн бий болгосон оюуны өмчөөрөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг нээж өгсөн. Гарааны компанийг шинээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 жилийн хугацаанд инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай манай улсад үйлдвэрлэдэггүй түүхий эд материал, урвалж бодисийг гаалийн татвараас, дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас, мөн алслагдсан суурин газар, орон нутагт өндөр технологийн үйлдвэр явуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг газар эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний 5 жилд 100 хувь, дараагийн 5 жилд 50 хувиар газрын төлбөрөөс тус тус чөлөөлж байхаар боллоо. Инновацийн тухай батлагдсанаар шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргахад чиглэгдсэн цоо шинэ эрх зүйн орчин бүрдэх бөгөөд хууль хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэх, инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн олон эх үүсвэрийг шинээр бий болгох, хуримтлагдсан оюуны мэдлэг, технологийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулдаг технологи, инновацийн гарааны компаниудыг олноор төрүүлэх, шинээр бий болсон орлогоос эрдэм шинжилгээний ажилд эргэн хөрөнгө оруулалт хийх зэрэг олон шинэ боломжууд бүрдэх юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Түвшинжаргал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw