Чуулганы танилцуулга

117 ИННОВАЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуулийн төсөл, мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба, Н.Энхболд, Я.Батсуурь, Д.Дондог, Ц.Сэдванчиг, Э.МөнхОчир нараас 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа баталлаа. Инновацийн тухай хуулийг Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д шинээр боловсруулж батлахаар тусгасан байсан юм. Энэ хуулийн зорилт нь инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, төрийн дэмжлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулан эзэмших, ашиглах, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байна. Манай улсын шинжлэх ухаан, технологийн салбарт зарим ахиц дэвшил гарч байгаа хэдий ч олон улсын зах зээлийн стандарт, шаардлагад нийцсэн технологийн агууламж бүхий, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдлэг, технологи хангалтгүй хэвээр байна. Энэ хууль нь үндэсний инновацийн тогтолцоог цогцоор нь бүрдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд инновацийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон инновацийн үйл ажиллагаанд оролцогч бусад этгээдийн эрх үүргийг тодорхойлж өгсөн. Мөн инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх, Шинжлэх ухааны паркийг байгуулах, түүний удирдлага болон үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулж, инновацийн үйлдвэрлэлийг дагнан эрхлэх гарааны компанийн талаар, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн хөшүүрэг, дэмжлэгийн хэлбэр, төрлийг тусгаж өгсөн. Инновацийн төсөл, үйл ажиллагаа болон дэд бүтэц, бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалт, санхүүгийн аргаар дэмжихэд чиглэсэн венч хөрөнгө оруулалтын компани, Засгийн газрын тусгай сан болох инновацийн санг бий болгох талаар тусгасан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах асуудлыг зохицуулах зорилгоор тодорхой

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw