43 чуулганы хугацаанд Байнгын хорооноос 4 тогтоол, 8 хуралдааны тэмдэглэл гаргасны зэрэгцээ Засгийн газар, Яам, газар, байгууллагад нийт 15 шахам албан бичиг, хуралдааны тэмдэглэл хүргүүлсэн байна. Батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 2, хяналт шалгалтын материал 1 нэгж, Хуралдааны протокол 8, албан бичиг 1 нэгж, нийт 12 нэгж, /нийтдээ 2017 хуудас/ тус тус бүрдүүлж архивт хүлээлгэн өглөө. Тайлант хугацаанд Байнгын хорооноос 21 удаа /нийтдээ 35500 хуудас/ хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл болон бусад материалыг олшруулж тараав. 2.3.Улсын Их Хурлын Дэд хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл 1.Дэд хороодын хуралдааны талаар Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо 1 удаа 55,5 хувийн ирцтэйгээр, 2 цаг 10 минут хуралдаж, Сонгогчдын нэрсийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлтт оруулах журмын төсөл болон Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журмын төслүүдийг хэлэлцлээ. Хүний эрхийн дэд хорооны дарга Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг хүлээн авч уулзан хууль, хяналтын байгууллагын албан хаагчдын хууль бус үйлдлийн улмаас иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх иргэдийн өргөдөл, гомдлыг хэлэлцэж, цаашид энэ талаар шалгалт, судалгаа, хяналт шинжилгээ үнэлгээний ажил явуулах, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн төслийг боловсруулах судалгааны ажлын талаар санал солилцлоо. 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хүний эрхийн дэд хорооны дарга Цагдаагийн ар гэрийн холбооны гишүүдтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Хүний эрхийн дэд хорооны дарга 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг Дэд хорооны гишүүн болон Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Холбооны мэргэжилтэн, олон улсын шинжээчдийг Төрийн ёслолын танхимд хүлээн авч уулзан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw