Чуулганы танилцуулга

6 хэрхэн баримталж байгаад иргэд, сонгогчдын зүгээс хяналт тавих боломж бүрдэв. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулинд мөнгө, эд бараа, элдэв бусармаг аргаар сонгогчдын санал татах оролдлогыг хаалаа. Энэ бүхний ирээдүйн ач холбогдол бүр ч өндөр юм. Эрхэм гишүүд ээ, Иргэд, сонгогчид Улсын Их Хурлын үйл ажиллагааг ихэд анхаарч “асуудал шийдэх газар нь мөн” хэмээн үзэж ханддаг болсон нь Монголын парламентын нэр хүндийн өсөлт юм. Улсын Их Хуралд 2010-2011 онд нийтдээ 19740 иргэд, сонгогчид санал хүсэлтээ ирүүлжээ. Тэд эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө санал бодлоо илэрхийлсний зэрэгцээ нийгэмд бугшсан ноцтой дутагдлыг ч гарган тавьж байна. Нэгд. Иргэд цалин, тэтгэвэр нэмлээ гэж нааш харж баярлавч зах, дэлгүүр хоршооны “тэнгэрт хадсан” үнэтэй тулгарч, урам нь хугарч, сэтгэл нь гонсойдог байна. Суурь үнэ болсон шатахууны үнэ эрс нэмэгдсэн явдал ард түмний амьдралд ихээхэн дарамт учруулав. Төрөөс шатахуунд ногдуулсан татварыг чөлөөлсөн арга хэмжээ нь ард түмэнд өгөөжтэй байх ёстой атал ач холбогдлоо алдаж, харин ч энэ чиглэлийн бизнес эрхэлдэг компаниудад үнээ үгсэн нэмэгдүүлэх боломж олгожээ. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн төр засгийн арга хэмжээг “буцаагаад ард түмнээс булааж залгих” бизнесийн энэ мэт заль мэхээрээ цээрээ алдах болов. Үнийн хөөрөгдөл нь мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт, түүний хомсдолоос үүдэлтэйг байнга хэлж анхааруулсаар атал, буянт малын баялаг өв уламжлалтай Монгол оронд махны үнэ монгол хүний сэтгэлд багтамгүй, хүлээн зөвшөөрөх ч аргагүй түвшинд өсч байна. Үүнийг чухамдаа үнийн галзуурал гэхэд хилсдэхгүй. Энэ бүхнийг ард иргэд харж бухимдаж байна. Зарим компанийн эзэд, төрийн хариуцлагагүй албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой иймэрхүү үйлдлүүдийг таслан зогсоох ёстой. Хоёрт. Байгалийн баялгийг ашиглахтай холбогдож “нийгмийн цөөн хэсэг шударга бусаар өрмийг нь хамж, харин ард түмэнд хусам нь үлдэж байна, манай үндэсний зарим компани, аж ахуйн нэгж гадаадынхантай хуйвалдан орлогоо нуух, ашигтай бизнесээ гадныханд алдах, улмаар улсыг хохироох явдал нуугдах боллоо” гэсэн шүүмжлэл олонтаа гарч байна. Дэд бүтэц,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw