102 аж ахуйн арга хэмжээг явуулах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар болсон. 3.Ойн сангийн тодорхой хэсгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээгээр нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, эзэмшлийн ойгоо өөрийн зардлаар арчлан хамгаалж, зохих зөвшөөрлийн дагуу ойн баялгийг зохистой ашиглах боломжийг хуулиар олгосон юм. Ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигчийн эзэмшлийн ойд хохирол учруулахгүйгээр уг газраар иргэн үнэ төлбөргүйгээр аялж зугаалах, малаа тууварлан өнгөрөх, зөгий үржүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр ан хийж болно. Харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашигласан тохиолдолд тухайн ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, арчлахад гарсан зардлын тодорхой хувийг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу ойн санг эзэмшигчид төлж байхаар хуульчлав. Энэ нь нэг талаас ойн санг гэрээгээр эзэмшигчийг дэмжих, нөгөө талаас ойн баялгийг зөв зохистой ашиглахад дөхөм болох юм. 4.Ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг, мод модон материал олгох гарал үүслийн гэрчилгээг сум дүүргийн Засаг дарга, ойн анги, эрх бүхий албан тушаалтан өгдөг байсныг өөрчилж, сум, сум дундын ойн анги, ойн анги байхгүй тухайн сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан олгож байх, энэхүү эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олголтод сум, дүүргийн Засаг дарга хяналт тавих бөгөөд уг эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг үндэслэлгүй олгосон нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгож байхаар хуульчилсан нь ойн анги ашиглалтын бүсээс ямар насны ямар модыг бэлтгэхийг мэргэжлийн түвшинд шийдвэрлэх боломжтой болсноос гадна танил талаараа эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох явдлыг хязгаарлах хяналтын механизмыг бий болгожээ. Ойн ашиглалтын чиглэлийн мэргэжлийн байгууллага нь мэргэжлийн түвшинд арчилгааны, цэвэрлэгээний, ашиглалтын огтлолтоор мод бэлтгэх, харин зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар мөчир, гишүү түүх замаар түлшний мод бэлтгэх, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн мэргэжлийн байгууллагын эрхгүй нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн талбайдаа ойн цэвэрлэгээ хийх замаар зөвхөн унасан мод бэлтгэхээр хуульчилсан бөгөөд энэ нь дурын аж ахуйн нэгж, байгууллага ойн модыг зохих стандарт, заавар, журмыг зөрчиж бэлтгэх үйл ажиллагааг зогсооход чухал ач холбогдолтой юм. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо, хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, хуурамч, засварласан, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэж, хууль зүйн хариуцлага хүлээлгэж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw