98 нөхөн сэргээх талаар тусгагдсан зорилт арга хэмжээг санхүүжүүлэхэд төвлөрүүлэн зарцуулж байхаар тусгаснаар дээрх арга хэмжээний санхүүгийн эх үүсвэрийн баталгаат байдлыг бүрдүүлэв. Энэ хууль батлагдсанаар Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай зэрэг ижил агуулгатай хуулиудийг хүчингүй болголоо. Учир нь байгалийн нөөцийн төлбөрийн асуудлыг зохицуулсан нэгдсэн нэг хуультай байх нь зүйтэй гэж үзсэн болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Б.Балган
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw