ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛАВ. УЛААНБААТАР ХОТ 2026 ОН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА 2025.09.15-2025.12.31
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН 2025.09.15-2025.12.31 (Үйл ажиллагааны танилцуулга) Хянасан: П.Батбаатар Редактор: Б.Төгсбаяр Эмхэтгэсэн: З.Бадмаараг Эх бэлтгэсэн: Б.Төгсзаяа Инфографикийг: Ч.Мөнхжаргал Гэрэл зургийг: Г.Эрдэнэтуяа, Б.Ганбаяр, Б.Уугансүх, Х.Оюунбаяр Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргав. (Төлбөргүй тараагдана.) Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэх, олшруулах цехэд хэвлэв.
3 АГУУЛГА Мэндчилгээ 5 НЭГ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.1.Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм 8 ХОЁР.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН БОЛОН ДЭД, ТҮР ХОРООДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Байнгын хорооны үйл ажиллагаа 12 2.2.Дэд хорооны үйл ажиллагаа 54 2.3.Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа 66 ГУРАВ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийсэн талаар 68 3.2.Монгол Улсын Их Хурлын гишүүний асуулга, асуултын талаар 68 3.3.Монгол Улсын Их Хурлын асуулгын цаг, Байнгын хорооны хуралдаанаар сонссон тайлан, илтгэл, мэдээллийн талаар 69 3.4.Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл 70 3.5.Монгол Улсын Их Хурлын гишүүний асуулга, түүний хариуг хэлэлцүүлсэн талаарх мэдээ 94 3.6.Монгол Улсын Их Хурлын гишүүний асуулт, түүний хариуг хэлэлцүүлсэн талаарх мэдээ 96 3.7.Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлэл 98 3.8.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцсон талаар 102 ДӨРӨВ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.Хууль тогтоомжийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтэлсэн байдал 104 4.2.Монгол Улсын Их Хуралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт 104 4.3.Нийтийн өргөдлийн цахим системээр дамжуулан иргэдээс хүлээн авсан өргөдлийн мэдээлэл 105
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 4 4.4.Хууль тогтоомжийн төсөлд хийсэн хууль зүйн зөвлөмжийн талаар 107 4.5.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийсэн тухай 107 4.6.Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан тухай 108 4.7.Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөрүүд 109 4.8.Монгол Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа 111 ТАВ.ХАВСРАЛТ 5.1.Монгол Улсын Их Хурлын чуулганаар баталсан хууль тогтоомжийн жагсаалт 122 5.2.Монгол Улсын Их Хурлын чуулганаар баталсан хууль тогтоомжийн танилцуулга 125 5.3.Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд 153 Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганыг хааж Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын хэлсэн үг 163 Товчилсон үгийн жагсаалт 172
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 5 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт уншигч таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье. Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент хоёр дахь намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны эмхэтгэлийг уншигч танаа толилуулж байна. Таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган ажлын 75 өдөр хуралдаж, 14 хууль, 36 тогтоол хэлэлцэн баталсны дотор Монгол Улсын 2026 оны төсвийг анх удаа таван үе шаттай хэлэлцэж, үр дүнтэй, хэрэгжихүйц байх зарчмыг баримтлан баталсан нь онцлог байлаа. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг 512 шалгуур үзүүлэлттэй баталж, “Оюу толгой” бүлэг ордтой холбоотой Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримтлах бодлогыг тодорхойлсон нь түүхэн шийдвэр юм. Намрын ээлжит чуулганаар Улсын Их Хурлаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гааль, татварын таатай нөхцөлөөр экспортлох боломжийг бүрдүүллээ. Үүний хүрээнд бүс нутгууддаа ложистикийн төв байгуулан, дэд бүтцийг бий болгож, худалдааг өргөжүүлэх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлнэ. Мөн түлш, шатахууны хомсдлоос сэргийлж, нөөц бүрдүүлэх зорилготой Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг баталлаа. Малчдаа ган зудын нөлөөнөөс хамгаалж, нэг удаагийн нөхөн төлбөр урьдчилан олгох зохицуулалтыг Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд тусгалаа. Улсын Их Хурал парламентат ёсны зарчмыг баримталж, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа чанд сахин биелүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Чуулганы нэгдсэн хуралдааны ирцийг тухай бүр нээлттэй мэдээлдэг болсноор сонгосон төлөөллийнхөө ажилд хяналт тавих иргэдийн эрх хангагдах боломж бүрдсэн. Төрийн хүнд суртал, хууль бус дарамтаас иргэдээ чөлөөлөх ёстой хэмээн үзэж “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн санаачилгыг эхлүүллээ. Энэ хүрээнд Эдийн засгийн, Эрх зүйн, Ногоон хөгжлийн болон Авлигын эсрэг дөрвөн үндсэн чөлөөлөлтийг хэрэгжүүлэхээр 12 ажлын хэсэг байгууллаа. Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлж байна. Намрын ээлжит чуулганаар баталсан төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийн хэт тэлэлт, инфляцаас сэргийлэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах тухай Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол эдийн засгийн
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 6 чөлөөлөлтөд хувь нэмрээ өгнө. Түүнчлэн банк, санхүүгийн салбарын реформ, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, хувийн хэвшлийг дэмжсэн татварын бодлого, нийгмийн даатгалын сан болон төрийн өмчит компаниудын шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Иргэдээ бодсон, тэднийхээ эрх ашгийг нэн түрүүнд тавьсан шийдвэрүүд Улсын Их Хурлын бодлогын цөм байх болно. Бизнес дэх төрийн оролцоог хумьснаар хөрөнгө оруулалт нэмэгдэж, иргэд, малчдын эрх, боломж хангагдан, үндэсний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ. Нар, салхины хязгааргүй нөөцтэй эх орныхоо давуу талыг түшиглэн ногоон эдийн засгийг дэмжинэ. Ногоон төслүүдийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлнэ. Айл өрхүүд хүртэл сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгч болж, төвийн шугамд нийлүүлснээр эрчим хүчний импортын хараат байдлыг арилгах нэг алхам болно. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд хиймэл оюуны тусламжтай хүний эрхийн дүн шинжилгээ хийдэг боллоо. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн өмнө хөндөлссөн хязгаарлалтуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтын хугацааг богиносгон шат дамжлагыг цөөрүүлж, зарим эрх мэдлийг тухайн орон нутагт бодитойгоор шилжүүлнэ. Энэ мэтчилэн Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа, түүний үр дүн, ач холбогдлын талаарх мэдээллийг энэ эмхэтгэлээс дэлгэрэнгүй авах боломжтой. Мэдээлэлтэй, мэдлэгтэй хүн хүчирхэг байдаг гэсэн онч үг бий. Монгол Улсын иргэн бүр парламентын үйл ажиллагаа, төрийн бодлого, хууль тогтоомжийн талаар цаг алдалгүй мэдэж, энэ бүхэнд өөр өөрийн оролцоо, хувь нэмрийг оруулах нь улс орноо хүчирхэгжүүлэн хөгжүүлэхэд нэн тустайг дор бүрнээ ухамсарлах учиртай. Эрх, эрх чөлөө баталгаатай эдэлж, аливаа дарамтаас чөлөөлөгдөхийн төлөө хамтдаа хичээн зүтгэе. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА НЯМ-ОСОРЫН УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЭГ
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 8 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ ЕРӨНХИЙ САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД БОЛОН УИХ-ААС БҮРЭЛДЭХҮҮН, УДИРДЛАГЫГ НЬ ТОМИЛДОГ БАЙГУУЛЛАГЫН ДАРГАД ХАНДАЖ ТАВЬСАН: ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН 87 АСУУДЛААР 14 УДАА УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ АСУУЛГА УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ АСУУЛТ 33 АСУУДЛААР 13 УДАА ? Нийт 36 удаа, 137 цаг 11 минут хуралдаж, 144 асуудал хэлэлцэн шийдвэрлэв. ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙСЭН АЖЛЫН ХЭСЭГ 2025.09 сар: 7 удаа 28 цаг 37 минут 2025.10 сар: 6 удаа 19 цаг 17 минут 2025.11 сар: 12 удаа 41 цаг 56 минут 2025.12 сар: 11 удаа 47 цаг 21 минут 11 ЧУУЛГАН БАЙНГЫН ÕÎÐÎÎÍÛ ÕÓÐÀËÄÀÀÍ ÄÝÄ ÕÎÐÎÎÍÛ ÕÓÐÀËÄÀÀÍ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ÕÎÐÎÎÍÛ ÕÓÐÀËÄÀÀÍ 110 óäàà 10 óäàà 13 óäàà 75 өдөр Анхдагч хууль - 5 Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай хууль - 5 Олон улсын гэрээ соёрхон батлах тухай õóóëü - 4 Монгол Улсын Их Хурлын тогтоол - 36 Баталсан хууль тогтоомж - 50 2025.09.15-2025.12.31 ХҮРТЭЛ ХУРАЛДСАН ӨДӨР, ТОО
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 9 НАМРЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНЫГ ДАРГАЛСАН Улсын Их Хурлын дэд дарга Х.БУЛГАНТУЯА 6 Улсын Их Хурлын дэд дарга Б.ПҮРЭВДОРЖ 16 Улсын Их Хурлын дарга Д.АМАРБАЯСГАЛАН 6 Улсын Их Хурлын дарга Н.УЧРАЛ 11 Улсын Их Хурлын дэд дарга Ж.БАТ-ЭРДЭНЭ 6 Намрын чуулганы нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан 6 удаа, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал 11 удаа, Улсын Их Хурлын дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяа 6 удаа, Улсын Их Хурлын дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж 16 удаа, Улсын Их Хурлын дэд дарга Жадамбын Бат-Эрдэнэ 6 удаа даргалсан байна.
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 10 П.Сайнзориг 26 А.Ариунзаяа 28 А.Ариунзаяа 42 С.Эрдэнэболд 21 Хамгийн олон удаа асуулт асуусан гишүүд Хамгийн олон удаа үг хэлсэн гишүүд П.Сайнзориг 38 Б.Пүрэвдорж 26 Х.Баасанжаргал 20 Д.Ганмаа 22 С.Эрдэнэбат 20 С.Эрдэнэбат 26 Ж.Батжаргал 29 С.Бямбацогт 28 Х.Тэмүүжин 28 Улсын Их Хурлын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль болон бусад шийдвэрийн төсөлтэй холбогдуулан хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдээс 746 удаа асуулт асууж, хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Аюушийн Ариунзаяа /28/, Пүрэвжавын Сайнзориг /26/, Даваасамбуугийн Ганмаа /22/, Сүхбаатарын Эрдэнэболд /21/, Хүрэлбаатарын Баасанжаргал /20/, Батбаярын Жаргалан /20/, Сүхбаатарын Эрдэнэбат /20/ нар хамгийн олон удаа асуулт асуусан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүд 275 удаа, 904 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн Аюушийн Ариунзаяа /42/, Пүрэвжавын Сайнзориг /38/, Жигжидийн Батжаргал /29/, Сандагийн Бямбацогт /28/, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин /28/, Бөхчулууны Пүрэвдорж /26/, Сүхбаатарын Эрдэнэбат /26/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Б.Жаргалан 20
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН БОЛОН ДЭД, ТҮР ХОРООДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХОЁР
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 12 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.БАЙНГЫН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН БЭЛТГЭСЭН: БАЙНГЫН ХОРООД ДАНГААРАА ХАМТАРСАН ХУРАЛДААН АЖЛЫН ХЭСГҮҮД 95 óäàà 15 óäàà 87 óäàà ХУРАЛДСАН ӨДӨР, ТОО 2025.09.15-2025.12.31 ХҮРТЭЛ Хуулийн төсөл - 100 Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл - 40 Байнгын хорооны тогтоолын төсөл - 49 Зөвшилцсөн асуудал - 9 Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг - 2 Хяналт шалгалтын тайлан - 14 Яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл - 14 Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал - 216 Хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн санал, дүгнэлт - 20 Анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлт - 24 Эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга - 10 Олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцын зөвшилцөх асуудлаар санал, дүгнэлт - 4 Соёрхон батлах асуудлаар санал, дүгнэлт - 4 Бусад асуудлаар санал, дүгнэлт - 17 Холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт - 34 Ажлын хэсгийн танилцуулга - 17
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 13 Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар санал хураасан: Байнгын болон дэд хорооны үйл ажиллагааны хүрээнд: Нийтийн сонсгол - 4 Хэлэлцүүлэг - 17 Сургалт, семинар - 5 Уулзалт, ярилцлага - 62 Батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах - 4 Анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналын томьёолол - 596 Эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналын томьёолол - 7 ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ 161 ХАРИУ ӨГЧ ШИЙДВЭРЛЭСЭН 120 ХЯНАЖ ХАРИУ ӨГСӨН 314 АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН АЛБАН БИЧИГ 584 Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжийн төслүүд болон хэлэлцүүлгийн үе шатанд бэлтгэсэн 206 материалыг цахим системд байршуулж, иргэд, олон нийтээс санал авч тусгасан. ХЭЛЭЛЦҮҮЛЭН, БАТЛУУЛСАН: 14 ХУУЛИЙН ТӨСӨЛ 48 БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫН ТӨСӨЛ 36 УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 14 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 8 ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ 15 ХУУЛИЙН ТӨСӨЛ 4 1 УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫНТӨСӨЛ 3 ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ 29 48 АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН АЛБАН БИЧИГ ХЯНАЖ, ХАРИУ ӨГСӨН ХУРАЛДААНЫ ИРЦ 3 ХАРИУ ӨГЧ ШИЙДВЭРЛЭСЭН - БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫН ТӨСӨЛ 2 СОНСОЖ ХЭЛЭЛЦСЭН МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛАН 4 ЗӨВШИЛЦСӨН АСУУДАЛ 13 БЭЛТГЭСЭН САНАЛ, ДҮГНЭЛТ - ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛЫН ТОМЬЁОЛОЛ 2 БУСАД АЖЛЫН ХЭСЭГ 68% ХАМТАРСАН ХУРАЛДААН 2 1.АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Ганзоригийн ТЭМҮҮЛЭН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 15 АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН Энхтайваны БАТ-АМГАЛАН Нацагдоржийн БАТСҮМБЭРЭЛ Дашдондогийн ГАНБАТ Лувсаннямын ГАНТӨМӨР Хажекберийн ЖАНГАБЫЛ Батбаярын ЖАРГАЛАН Сүрэнжавын ЛҮНДЭГ Цагаанхүүгийн МӨНХБАТ Загджавын МЭНДСАЙХАН Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР Нямтайширын НОМТОЙБАЯР Буяагийн ТУЛГА Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН Ганбатын ХОСБАЯР Ганзоригийн ТЭМҮҮЛЭН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Чинбаатарын АНАР Дуламын БУМ-ОЧИР Очирбатын АМГАЛАНБААТАР Дамдины ЦОГТБААТАР Өлзийхүүгийн ШИЖИР Баттөмөрийн ЭНХБАЯР Жадамбын ЭНХБАЯР Дашцэрэнгийн ЭНХТҮВШИН Энхбатын БОЛОРМАА Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ Ганбатын ОЧИРБАТ Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД Равжихын ЭРДЭНЭБҮРЭН Лутаагийн ЭНХНАСАН
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 16 Хяналт шалгалтын хүрээнд: 1. “Гадаадын зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдал”-ын талаарх Сангийн сайдын мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сонссон; 2. “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлага”-ын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сонссон; Улсын Их Хурлын даргын 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар захирамжаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээл болон нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Чинбаатарын Анар, гишүүдээр Нацагдоржийн Батсүмбэрэл, Сүхбаатарын Эрдэнэболд, Равжихын Эрдэнэбүрэн нар ажиллаж байна. Бусад ажлын талаар Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны дарга, гишүүд эрхлэх асуудлын хүрээнд гадаад улсын зочид төлөөлөгч, холбогдох албаны хүмүүстэй 7 удаагийн албан уулзалтыг хийсэн. Мөн Монгол Улсын Их Сургуультай хамтран 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Евразийн Аюулгүй байдал ба Монгол Улс” онол, практикийн бага хурлыг зохион байгуулж, Евразийн Аюулгүй байдал, хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй дэлхий дахины нөхцөл, чиг хандлагын талаар судалгаа, илтгэл хэлэлцүүллээ.
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 17 2.БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Буланы БЕЙСЕН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 10 ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ 26 ХУУЛИЙН ТӨСӨЛ 48 5 УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫНТӨСӨЛ 5 ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ 30 9 АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН АЛБАН БИЧИГ ХЯНАЖ, ХАРИУ ӨГСӨН ХУРАЛДААНЫ ИРЦ 4 ХАРИУ ӨГЧ ШИЙДВЭРЛЭСЭН 8 БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫН ТӨСӨЛ 5 СОНСОЖ ХЭЛЭЛЦСЭН МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛАН 2 ХЯНАН ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ 12 БЭЛТГЭСЭН САНАЛ, ДҮГНЭЛТ 30 ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛЫН ТОМЬЁОЛОЛ 3 БУСАД АЖЛЫН ХЭСЭГ 61.2% ХАМТАРСАН ХУРАЛДААН 6
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 18 БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН Буланы БЕЙСЕН Наранцэцэгийн АЛТАНШАГАЙ Сайнбуянгийн АМАРСАЙХАН Очирбатын АМГАЛАНБААТАР Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН Пүрэвийн БАТЧИМЭГ Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ Жадамбын БАТ-ЭРДЭНЭ Гомбын ГАНБААТАР Сайнхүүгийн ГАНБААТАР Мөнгөнцогийн ГАНХҮЛЭГ Хассуурийн ГАНХУЯГ Дамдинсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН Сонгобайн ЗАМИРА Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ Цагаанхүүгийн ИДЭРБАТ Сүрэнжавын ЛҮНДЭГ Мэндбаярын МАНДХАЙ Цагаанхүүгийн МӨНХБАТ Лувсанбямбаагийн МӨНХБАЯСГАЛАН Тогтмолын МӨНХСАЙХАН Баатаржавын МӨНХСОЁЛ Нанзадын НАРАНБААТАР Салдангийн ОДОНТУЯА Ухнаагийн ОТГОНБАЯР Ренчинбямбын СЭДДОРЖ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Цэвэгдоржийн ТУВААН Агваанлувсангийн УНДРАА Болдын УЯНГА Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 19 Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэг № Шийдвэр Ажлын хэсгийн нэр Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 1. Байнгын хорооны тогтоол, 2025.10.08 дугаар 18 Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ахлагч: Баатаржавын Мөнхсоёл Гишүүд: Наранцэцэгийн Алтаншагай Сайнхүүгийн Ганбаатар Сонгобайн Замира Жаргалсайханы Золжаргал Тогтмолын Мөнхсайхан Салдангийн Одонтуяа Агваанлувсангийн Ундраа Болдын Уянга 2. Байнгын хорооны тогтоол, 2025.10.23, дугаар 19 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ахлагч: Болдын Уянга Гишүүд: Наранцэцэгийн Алтаншагай Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Гомбын Ганбаатар Сонгобайн Замира Цагаанхүүгийн Мөнхбат Баатаржавын Мөнхсоёл Салдангийн Одонтуяа 3. Байнгын хорооны тогтоол, 2025.12.04, дугаар 22 Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ахлагч: Жадамбын Бат-Эрдэнэ Гишүүд: Пүрэвийн Батчимэг Гомбын Ганбаатар Нанзадын Наранбаатар Агваанлувсангийн Ундраа Болдын Уянга 4. Байнгын хорооны тогтоол, 2025.12.04, дугаар 23 Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ахлагч: Тогтмолын Мөнхсайхан Гишүүд: Дамдинсүрэнгийн Жаргалсайхан Сонгобайн Замира Нанзадын Наранбаатар Сүрэнжавын Лүндэг Ренчинбямбын Сэддорж
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 20 Хяналт шалгалтын талаар ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН 19 ГАЗРЫН ХИЛ ЗААГИЙГ ТОГТООЛОО “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Мөнгөнцогийн Ганхүлэг, гишүүдээр Хүрэлбаатарын Баасанжаргал, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Ганзоригийн Лувсанжамц, Мягмардашийн Сарнай, Сүхбаатарын Эрдэнэболд нар ажилласан. Ажлын хэсгийн ажиллах хугацаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар тушаалаар “Байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг тогтоох” асуудлыг шуурхай судалж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд 4 удаа хуралдаж хил зааг тогтоох асуудлаар дүгнэлт гарган ажилласан. Улмаар Засгийн газраас 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” 106 дугаар тогтоолыг баталж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоол, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолын хүрээнд байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан 19 газрын хил заагийг тогтоосон байна. Энэ тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт хангагдан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 20.8 хувьд хүрсэн байна. Улсын Их Хурлаас Засгийн газар, холбогдох бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох хүрээнд: 1.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сонссон. 2.Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сонссон. 3.Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сонссон.
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 21 “ХАЛЗАН БҮРЭГТЭЙ” ОРД ГАЗРЫН АШИГЛАЛТ, БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ, ЭРСДЭЛИЙГ НАРИЙВЧЛАН СУДЛАХ СЭДЭВТ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороотой хамтран Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумын төлөөлөл /46/, төрийн бус байгууллагын төлөөлөл /9/, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл /8/, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл /33/, шинжээч /11/, төрийн байгууллагын төлөөлөл /24/, нийт 131 оролцогч оролцсон болно. Сонсголд оролцож санал хэлэхээр хүсэлт гарган бүртгүүлсэн Ховд аймгийн 24 иргэн, нийтийн өргөдлийн цахим системээр саналаа ирүүлсэн 17 иргэн, танхимаас 19 иргэн, нийт 60 иргэн үг хэлж оролцсон. Хэвлэл мэдээллийн 13 цахим хуудас, 8 телевизээр сонсголыг шууд дамжуулж ажилласан. Уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөний талаар 1.Байнгын хорооны дарга Буланы Бейсен 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын урилгаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхын үнэлгээ хийхээр хүрэлцэн ирсэн экспертүүдтэй уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтаар мал аж ахуйн салбарын бодлого, чиглэл, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга зүй нь олон улсын стандартад нийцэж байгаа эсэх талаар санал солилцсон. 2.Байнгын хорооны дарга Буланы Бейсений урилгаар 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Даян дэлхийн ногоон хөгжлийн институт болон “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчидтэй уулзсан. Тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох арга хэмжээний талаар манай улсад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, хог хаягдлыг дахин боловсруулах талаар санал солилцож, мэдээлэл сонссон болно. 3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Буланы Бейсен Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн даргын хувиар Бүгд Найрамдах Киргиз Улсын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзсан. Тус уулзалтаар хоёр орны аудитын дээд байгууллагын хамтын ажиллагаа, цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон болно. Байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэг: Улсын Их Хурлын гишүүн Лувсанбямбаагийн Мөнхбаясгалангийн санаачилгаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Усны нөөцийг хамгаалж, цөлжилтийг бууруулах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төрийн
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 22 ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр “Усны нөөцийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилтөөс хамгаалах арга хэмжээ”, “СОР-17 Цөлжилтийн конвенцын талуудын бага хурлын зохион байгуулалт”, “Бэлчээр хамгааллын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл сонсож, цаашид байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт зайлшгүй хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүнд зарцуулагдах төсвийн асуудлыг хэлэлцсэн болно. Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яамны 20 орчим төлөөлөл оролцсон. Тус хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн 3 дахь шатны хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй санал гарч, дэмжигдсэн болно.
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 23 3.ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 9 ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ 20 ХУУЛИЙН ТӨСӨЛ 2 1 УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫНТӨСӨЛ 96 ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ 68 23 АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН АЛБАН БИЧИГ ХЯНАЖ, ХАРИУ ӨГСӨН ХУРАЛДААНЫ ИРЦ 59 ХАРИУ ӨГЧ ШИЙДВЭРЛЭСЭН 4 БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫН ТӨСӨЛ - СОНСОЖ ХЭЛЭЛЦСЭН МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛАН - ХЯНАН ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ 7 БЭЛТГЭСЭН САНАЛ, ДҮГНЭЛТ 50 ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛЫН ТОМЬЁОЛОЛ 4 БУСАД АЖЛЫН ХЭСЭГ 64.7% ХАМТАРСАН ХУРАЛДААН 1 Одсүрэнгийн НОМИНЧИМЭГ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 24 ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН Одсүрэнгийн НОМИНЧИМЭГ Далайн БАТБАЯР Хүрэлбаатарын БААСАНЖАРГАЛ Жамбын БАТСУУРЬ Халтмаагийн БАТТУЛГА Батмөнхийн БАТЦЭЦЭГ Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ Даваасамбуугийн ГАНМАА Сайнхүүгийн ГАНБААТАР Отгоны САРАНЧУЛУУН Жанчивын ГАЛБАДРАХ Хажекберийн ЖАНГАБЫЛ Сонгобайн ЗАМИРА Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ Ганзоригийн ЛУВСАНЖАМЦ Лувсанбямбаагийн МӨНХБАЯСГАЛАН Пүрэвбаатарын МӨНХТУЛГА Цэндсүрэнгийн МӨНХТУЯА Бадамдоржийн ПУНСАЛМАА Дүгэрийн РЭГДЭЛ Мягмардашийн САРНАЙ Саруулсайханы ЦЭНГҮҮН Чинбатын УНДРАМ Сүхбаатарын ЭРДЭНЭБАТ Равжихын ЭРДЭНЭБҮРЭН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 25 Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэг: № Шийдвэр Ажлын хэсгийн нэр Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 1. Байнгын хорооны тогтоол, 2025.09.30, дугаар 01 Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмадуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ахлагч: Сүхбаатарын Эрдэнэбат Гишүүд: Дүгэрийн Рэгдэл Пүрэвбаатарын Мөнхтулга 2. Байнгын хорооны тогтоол, 2025.09.30, дугаар 02 Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар Монгол Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын систем /www.petition.parliament.mn/-ээр нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ахлагч: Жаргалсайханы Золжаргал Гишүүд: Хүрэлбаатарын Баасанжаргал Сонгобайн Замира Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Пүрэвбаатарын Мөнхтулга Мягмардашийн Сарнай Сүхбаатарын Эрдэнэбат 3. Байнгын хорооны тогтоол, 2025.11.04, дугаар 11/03 Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтарсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж,... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ахлагч: Бадарчийн Хэрлэн Гишүүд: Оюунсайханы Алтангэрэл Хүрэлбаатарын Баасанжаргал Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Сархадын Зулпхар Бадамдоржийн Пунсалмаа Отгоны Саранчулуун Гончигдоржийн Уянгахишиг Лувсанцэрэнгийн Энх-Амгалан 4. Байнгын хорооны тогтоол, 2025.12.02, дугаар 04 Ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, цалингийн итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтооход ахмадуудын тэтгэврийн хэмжээ багассан асуудлаар тус Байнгын хороонд нэр бүхий иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан, санал, дүгнэлт гаргах болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ахлагч: Дүгэрийн Рэгдэл Гишүүд: Сонгобайн Замира Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Бадамдоржийн Пунсалмаа Отгоны Саранчулуун Сүхбаатарын Эрдэнэбат
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 26 Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар Байнгын хороонд иргэдээс 96 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, 59 өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариу өгсөн бөгөөд, 37 өргөдөл, гомдол судлан, шийдвэрлэх шатанд байна. Байгууллага, аж ахуйн нэгжээс 68 албан бичгийг хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянан, 23 албан бичигт хариу өгсөн. Өргөдлийн байнгын хорооны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Монголын ахмадын холбоо, Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмадуудаас ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж, тус Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр тогтоолоор ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, өргөдөл гаргагч ахмадуудын төлөөлөл болон холбогдох байгууллагуудаас тэтгэвэр нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах асуудлаар тооцоо, судалгаа, саналыг авч, нэгтгэн санал, дүгнэлт боловсруулав. Улмаар тус Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлт гарган, Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд ахмад настны тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр тусгагдсан болно.
catalog.parliament.mnRkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5