Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

118 Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Буланы Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан нар 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Бадрахын Найдалаа, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Цэндийн Сандаг-Очир нар 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвегтэй уулзав.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5