НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 125 5.2.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАНИЛЦУУЛГА НЭГ.АНХДАГЧ ХУУЛЬ 1.1.МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын нэгдсэн төсвийн талаар: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31,930.0 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 31.2 хувьтай тэнцүү байхаар, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 31,980.0 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 32.2 хувьтай тэнцүү байхаар, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2,070.9 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 2.0 хувийн ашигтай байхаар, харин тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн тэнцлийг -1,050.0 тэрбум төгрөгөөр буюу 1.0 хувийн алдагдалтай байхаар баталсан. ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Монгол Улсын Засгийн газраас 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн 2026.01.01 БАТАЛСАН ОГНОО 2025.11.15
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5