НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 102 3.8.МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ТАЛААР Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд Улсын Их Хурлыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэр бүхий Улсын Их Хурлын гишүүд томилогдон ажилласан. Үүнд: 1.Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаяр; 2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалтад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Баасанжаргал, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Гончигдоржийн Уянгахишиг; 3.Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Баасанжаргал, Лутаагийн Энхнасан, Цэрэнпилийн Даваасүрэн, Цагаанхүүгийн Идэрбат, Чинбатын Номин, Одсүрэнгийн Номинчимэг, Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан, Нямтайширын Номтойбаяр, Пүрэвжавын Сайнзориг, Цэндийн Сандаг-Очир, Ганзоригийн Тэмүүлэн, Агваанлувсангийн Ундраа, Баярмагнайн Баярбаатар, Энхбатын Болормаа, Сайнхүүгийн Ганбаатар, Мэндбаярын Мандхай; 4.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очир; 5.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатар, Сүхбаатарын Эрдэнэбат; 6.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очир; 7.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очир.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5