НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 170 Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” 16 багц арга хэмжээ бүхий Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталж, чуулганы завсарлах хугацаанд хэрэгжилтийг хангуулж ажиллахаар боллоо. Ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.Нар,салхины хязгааргүй их нөөцтэй Монгол оронд айл өрх сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, төвийн шугамд нийлүүлэхэд хүнд суртлын 10 гаруй шат дамжлагаар тээг тавьсныг энэ шийдвэрээр арилгаж байна. Нарны илч гэрлийг хүртэл хүнд суртлаар халхалж байгаа цагт бид боломж, нөөцийг хөгжил дэвшилдээ ашиглаж чадахгүй. “100000 нарны гэр” хөтөлбөр, орон нутгийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих 100 мвт -ын тархмал эх үүсвэр,автозамын сүлжээ, экспортын боомтуудыг харгалзан 100 байршилд цахилгаан машин цэнэглэх иж бүрэн зогсоол, цогцолбор байгуулах ажлууд багтсан бөгөөд тэр дундаа 20 квт хүртэлх хүчин чадалтай нарны панель, батарейн системийг техникийн нөхцөл шаардахгүйгээр нэг стандартад нийцүүлэн түгээх сүлжээнд шууд холбож, илүүдэл цахилгааныг сүлжээнд нийлүүлж, орлогыг тухай бүр авах боломжийг бүрдүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө.Иргэнээ хүнд суртлаас “чөлөөлөх” бодит алхам энэ мэтээр үргэлжлэх болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5