НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 22 ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр “Усны нөөцийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилтөөс хамгаалах арга хэмжээ”, “СОР-17 Цөлжилтийн конвенцын талуудын бага хурлын зохион байгуулалт”, “Бэлчээр хамгааллын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл сонсож, цаашид байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт зайлшгүй хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүнд зарцуулагдах төсвийн асуудлыг хэлэлцсэн болно. Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яамны 20 орчим төлөөлөл оролцсон. Тус хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн 3 дахь шатны хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй санал гарч, дэмжигдсэн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5