НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 83 10. УИХ-ын даргын 2024.09.05-ны өдрийн 111 дүгээр захирамж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын даргын 2024.12.12-ны өдрийн 307 дугаар захирамж Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /УИХ-ын 8 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Дашцэрэнгийн Энхтүвшин Гишүүд: Баярмагнайн Баярбаатар Сайнхүүгийн Ганбаатар Норовын Алтанхуяг Тилеуханы Аубакир Далайн Батбаяр Батжаргалын Заяабал Өлзийхүүгийн Шижир • 2024.09.12-ны өдөр ажлын хэсгийн ахлагчид Төрийн хяналт шалгалтын тогтолцооны талаарх бүрэн зураглал гаргаж танилцуулсан. • 2024.10.02-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар болон судалгааны байгууллагуудаар хийлгэх судалгааны ажлын даалгаврыг хэлэлцсэн. • 2024.10.10-ны өдөр ПСХХ-ийн гүйцэтгэсэн 12 судалгааны материалыг ажлын хэсэгт хүргүүлсэн. • 2024.11.05-ны өдрийн хуралдаанаар төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудын хяналт, шалгалтыг хэрэгжүүлж буй тогтолцоо, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох 11 байгууллагын танилцуулгыг сонссон. • 2024.12.04-ний өдрийн хуралдаанаар ажлын удирдамж, төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав. • 2025.01.28-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны мэдээлэл сонссон. • 2025.04.07-ны өдрийн хуралдааны ирц бүрдээгүй тул хойшлуулсан. • 2025.04.23-ны өдрийн хуралдаанаар бусад ажлын хэсгүүдтэй хамтарч ажиллах талаар болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг дагаж өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн. • 2025.04.25-ны өдөр ажлын хэсэг ХҮҮХ, ЗГХХГ-ын төлөөллүүдтэй уулзаж төрийн хяналт шалгалтын тогтолцооны шинэчлэлийг цаашид хэрхэн сайжруулах, хамтран ажиллах асуудлаар санал солилцсон. “Төрийн хяналт шалгалтын өнөөгийн эрх зүйн орчин ба шинэчлэлийн үзэл баримтлал” сэдвээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, “Салбарын хяналт, шалгалтын хууль, эрх зүйн орчин” сэдвээр Хяналт, үнэлгээний үндэсний хорооны Ажлын албаны дарга Н.Лхагвадорж нар танилцуулга хийсэн. • 2025.05.06-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх баг, түүний хийх ажлын даалгаврыг хэлэлцэж баталсан. • 2025.10.21-ний өдөр ажлын хэсэг санал, дүгнэлтээ эцэслэн баталж, ТББХ-ны хуралдаанд танилцуулахаар бэлтгэсэн. • Ажлын хэсэг 2025.11.11-ний өдрийн ТББХ-ны хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулснаар ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон. --
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5