НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 88 15. УИХ-ын даргын 2025.09.17-ны өдрийн 365 дугаар захирамж Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мега төслүүдийн хэрэгжилттэй танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 10 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Доржсүрэнгийн Үүрийнтуяа Гишүүд: Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Далайн Батбаяр Сонгобайн Замира Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Пүрэвбаатарын Мөнхтулга Ганбатын Очирбат Болдын Уянга Доржзовдын Энхтуяа Мөнхчулууны Энхцэцэг • Ажлын хэсгийн гишүүд төслүүдийн талаар судалж, мэдээллийг хуралдаанд хариуцан танилцуулахаар тогтсон. • 2025.09.30-ны өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Доржсүрэнгийн Үүрийнтуяа Зэс боловсруулах төслийг, УИХ-ын гишүүн Ганбатын Очирбат Гангийн цогцолбор байгуулах төслийн явцын талаарх мэдээллийг танилцуулж, санал солилцов. Ажлын хэсгээс цаашид бусад мега төслүүдийн явц, нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэгтгэн танилцуулах,тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, холбогдох яамдтай хамтарч ажиллахаар тогтов. • Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргасан тул УИХ-ын даргын 2025.12.04-ний өдрийн 482 дугаар захирамжаар ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон. -- БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛООР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙН МЭДЭЭЛЭЛ 1. АҮББХ-ны 2024.11.13-ны өдрийн 01 дүгээр тогтоол “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 12 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Гишүүд: Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Далайн Батбаяр Пүрэвжавын Ганзориг Хажекберийн Жангабыл Жаргалсайханы Золжаргал Ганзоригийн Лувсанжамц Пүрэвбаатарын Мөнхтулга Ганбатын Очирбат Доржсүрэнгийн Үүрийнтуяа Доржзовдын Энхтуяа Дашцэрэнгийн Энхтүвшин • 2024.12.17-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэн баталж, холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл сонссон. • Байнгын хорооны 2024.11.19-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор ажлын хэсгийн удирдамжийг баталсан. • 2025.01.20-ны өдрийн хуралдаанаар Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн одоогийн нөхцөл байдал, түүхий эдийн нөөц болон Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын “ЭкспортИмпорт” банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахтай холбоотойгоор холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг сонссон. Хуралдаанд АҮЭБ-ийн сайд Цэвэгдоржийн Туваан болон Сангийн яам, ҮАГ, АМГТГ, Усны газар болон Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн холбогдох албан тушаалтнууд оролцсон. • 2025.01.22-ны өдрийн АҮББХ-ны хуралдаанд ажлын хэсгээс боловсруулсан Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах талаар чиглэл өгөх тогтоолын төслийг хэлэлцүүлсэн. Байнгын хорооноос “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2025 оны 05 дугаар тогтоолыг баталсан. АҮББХ-ны 2025 оны 05 дугаар тогтоол
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5