Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 114 БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ҮНДЭСНИЙ ИХ ХУРАЛ ДАХЬ ТУРК-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА ИБРАХИМ УФУК КАЯНАК МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Сархадын Зулпхарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилсан. Хоёр улс эрт дээр үеэс иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд энэхүү айлчлалын хүрээнд харилцааны түвшинг нэг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүрснийг дурдаад, цаашид хоёр орон батлан хамгаалах салбарт харилцаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5