НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 149 боомтоор импортоор оруулахад доор дурдсан хязгаарт багтаан гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олголоо. Үүнд: 1.Тэжээлийн хөх тариа, тэжээлийн арвай, тэжээлийн овьёос, тэжээлийн эрдэнэшишийг тус тус импортлох бол 5 хүртэлх хувийн; 2.Үр тариа ба буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх, эсхүл бусад боловсруулалт хийх явцад гардаг хорголжилсон, эсхүл хорголжлоогүй хивэг, үртэс болон бусад үлдэгдлийг импортлох бол 5 хүртэлх хувийн; 3.Улаанбуудайн гурилыг 7 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд импортлох бол 15 хүртэлх хувийн,4 дүгээр сарын 01-нээс 7 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд импортлох бол 5 хүртэлх хувийн хязгаарт тус тус багтаана. 4.10.“ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж, томилохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Байнгын хороо болон Ажлын хэсгээс холбогдох журмын дагуу 8 үе шатны хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтад нийт 25 иргэн хүсэлт, материалаа ирүүлснээс нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал нарыг Хууль зүйн байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд нэр дэвшүүлж томилсон бол бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Н.Баасанжав, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлсөн болно. “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Хууль зүйн байнгын хорооноос өргөн мэдүүлсэн 2026.01.23 БАТАЛСАН ОГНОО 2025.12.30
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5