НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 71 3. БОХХААБХ-ны 2025.10.08-ны өдрийн 18 дугаар тогтоол Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 9 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Баатаржавын Мөнхсоёл Гишүүд: Наранцэцэгийн Алтаншагай Сайнхүүгийн Ганбаатар Сонгобайн Замира Жаргалсайханы Золжаргал Тогтмолын Мөнхсайхан Салдангийн Одонтуяа Агваанлувсангийн Ундраа Болдын Уянга • 2025.10.15-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн ажиллах удирдамж, төлөвлөгөө, дэмжих хэсгийн бүрэлдэхүүний талаар хэлэлцэж, санал авсан. • 2025.10.23-ны өдрийн БОХХААБХ-ны хуралдаанаар ажлын хэсгийн удирдамж батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. • Ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл болон ажлын хэсгийн хуралдаанд оролцох албан тушаалтны нэр ирүүлэхийг хүссэн 2025.11.04-ний өдрийн албан бичгийг: - Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /УИХ-03/12545/; - Сангийн яам /УИХ-0312546/; - Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /УИХ-03/12547/; - Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам /УИХ-03/12548/; - Зам, тээврийн яам /УИХ-03/12549/; - Батлан хамгаалахын яам /УИХ-03/12550/; - ЗГХЭГ-т /УИХ-03/12543/; - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /УИХ-03/12544/-д тус тус хүргүүлсэн. • 2025.11.18-ны өдрийн хуралдаан ирц хүрээгүй шалтгаанаар хойшилсон. • 2025.11.25-ны өдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Батлан хамгаалахын яам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зэрэг холбогдох газруудын мэдээлэл сонссон. • 2025.11.24, 25-ны өдрүүдэд ажлын хэсгээс зохион байгуулсан “Ногоон хог хаягдлын менежмент” хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд, ТББ-ын төлөөлөл оролцсон. • 2025.12.11-ний өдөр “Ногоон хог хаягдлын менежмент” хэлэлцүүлэгт ажлын хэсгийн ахлагч оролцож, хэлэлцүүлгээс гарсан санал,мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан. • 2025.12.18-ны өдөр ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5