НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 165 урьдчилан сэргийлэх зорилгоор Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, босгыг нь намсгаж, болзлыг зөөллөв. Давтамж нь өссөөр буй ган зуд, гамшигт үзэгдлийн хор хохирлыг бууруулах, малчид нөхөн төлбөрөө нэг удаа урьдчилан авах боломжтой боллоо. Улсын Их Хурлын соёрхон баталсан Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээр бол “Зүрх судасны үндэсний төв”-ийг барьж босгох, тоног төхөөрөмж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа сурган бэлтгэхэд зориулагдах хөрөнгө мөнгө юм. Монгол хүний элэг бүтэн амьдралыг хөнөөх хамгийн түгээмэл шалтгаан зүрх судасны өвчинтэй тэмцэхэд тус зээл зориулагдана. Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон баталж, ногоон болон дижитал шийдэлтэй 32 шинэ сургууль, 9 шинэ цэцэрлэг үүдээ нээж, 38,000 гаруй хүүхэд дэлхийн стандартаар Монголдоо суралцана. Эрхэм гишүүд ээ, Энэ намрын чуулганаар бид “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэлэлцэн баталлаа. Хөгжлийн үндсэн чиглэл хүсэл мөрөөдлийн жагсаалт бус хэлэлцэн батлах хуультай журамтай, бодлогын баримт бичиг боллоо. Тавьсан зорилго, хүрэх арга зам, хэмжүүр шалгууртай замын зураг болж чадлаа. “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Төрийн бүтээмж, засаглал”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээр үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 228 үр дүнг хүрэх арга замтай нь тодорхойлсон. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг үнэлэх, ахиц дэвшлийг хянах, зорилтот үр дүнд чиглүүлэх зорилгоор үр дүн тус бүрийг хэмжих нийт 512 шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшнийг тодорхойллоо. Цаашид үндсэн чиглэлийг хэлэлцэхэд хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт болон гүйцэтгэлийн үнэлгээ, хэрэгжилтийн явцыг танилцуулах, тайлагнах, Улсын Их Хурлаар хэлэлцэх хуулийн зохицуулалтын зөрүүтэй байдал, хэрэгжилтийн үнэлгээний тодорхойгүй байдал, мөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах аргачлалыг хуульчлах зэрэгт Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе. Ард түмний шийдвэрээр төрийн дээд эрх барьж буй парламентын баталсан хууль,бодлого цаасан дээр биш бодит амьдралд хэрэгжиж байх ёстой. Хууль хэрэгжиж буй эсэхэд хяналт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5