Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 87 13. УИХ-ын даргын 2024.12.02-ны өдрийн 292 дугаар захирамж Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын даргын 2025.04.10-ны өдрийн 169 дүгээр захирамж Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /УИХ-ын 10 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Хассуурийн Ганхуяг Гишүүд: Тилеуханы Аубакир Ринчиндоржийн Батболд Жадамбаагийн Баясгалан Пүрэвжавын Ганзориг Батжаргалын Заяабал Одсүрэнгийн Номинчимэг Бадамдоржийн Пунсалмаа Дашцэрэнгийн Энхтүвшин Ганзоригийн Лувсанжамц • 2025.01.20-ны өдрийн хуралдаанаар ажиллах хүрээ, төлөвлөгөөгөө хэлэлцсэн. Мөн ажлын дэд хэсгийг байгуулж, гүйцэтгэх ажлын талаар хэлэлцсэн. • Ажлын дэд хэсгээс шаардлагатай судалгаа, тооцооллуудыг боловсруулан тухай бүр ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлж байна. • “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ, шаардлага” цуврал хэлэлцүүлгийг 2025.01.28-ны өдөр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулсан. • 2025.03.21-ний өдрийн хуралдаанд Сангийн яам мэдээлэл өгч, хуульд тусгах зохицуулалтын талаар танилцуулга хийсэн. • УИХ-ын гишүүн Ганзоригийн Лувсанжамцыг УИХ-ын даргын 2025.04.10-ны өдрийн 169 дүгээр захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмсэн. • УИХ-ын даргын 2025.12.04-ний өдрийн 482 дугаар захирамжаар ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон. -- 14. УИХ-ын даргын 2025.07.30-ны өдрийн 321 дүгээр захирамж “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 6 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Мөнгөнцогийн Ганхүлэг Гишүүд: Хүрэлбаатарын Баасанжаргал Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Ганзоригийн Лувсанжамц Мягмардашийн Сарнай Сүхбаатарын Эрдэнэболд • 2025.08.13-ны өдрийн тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг ЗГХЭГ-т хүргүүлж, хариуг 8 дугаар сарын 25-ны өдөр авсан. • ЗГХЭГ-аас эдгээр тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын дэд хэсэг байгуулагдсан тул үйл ажиллагааг уялдуулахаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд хэсгийн хамт нийт 3 удаагийн уулзалт зохион байгуулж, ажлын хэсгийн гишүүдэд танилцуулга, мэдээллийг бэлтгэн өгсөн. • 2025.09.09-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас холбогдох албан тушаалтнууд танилцуулга, мэдээлэл хийсэн. Мөн хуралдаанаар ажлын хэсгийн ажиллах удирдамж, төлөвлөгөөний талаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авсан. • Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргасан тул УИХ-ын даргын 2025.12.04-ний өдрийн 482 дугаар захирамжаар ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон. --

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5