Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 107 тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах” тухай хуулийн төсөл санаачлах өргөдөл 100.376 иргэний дэмжсэн санал авсан. Энэ өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэж, уг асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг тус Байнгын хороодын 2025 оны 11/03 дугаар тогтоолоор байгуулан ажиллаж байна. 4.4.ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛД ХИЙСЭН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨМЖИЙН ТАЛААР Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу доор дурдсан хууль тогтоомжийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газраас хууль зүйн зөвлөмж гаргуулж, холбогдох Байнгын хорооны хуралдаанаар танилцсан. Үүнд: 1.Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн холбогдох хэсэгт; 2.“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 3.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл. 4.5.ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.5.1-д заасны дагуу 2026-2028 оны Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулж, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Тус таамаглалд үндэслэн боловсруулсан Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг Улсын Их Хурал 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр баталсан. Гэвч Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүн шинжилгээ хийж, 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дүгнэлт гарган Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлсэн. Дүгнэлтэд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл, Засгийн газрын өрийн түвшин холбогдох хуульд заасан хязгаарт багтаж байгаа боловч зарим тохиолдолд нэг удаагийн зохицуулалт, түр хугацааны арга хэмжээнээс шалтгаалж байгааг тэмдэглэж, цаашид бодлогын сахилга бат, төсөөллийн чанарыг сайжруулах шаардлагатайг зөвлөсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5