НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 163 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА НЯМ-ОСОРЫН УЧРАЛЫН ХЭЛСЭН ҮГ 2025.12.31 Эрхэм хүндэт ард иргэд ээ, Улсын Их Хурлын гишүүд ээ, Сонгуулийн шинэ тогтолцооны үр дүнд улс төрийн таван нам, эвсэл, салбар салбарын, сонирхлын олон бүлгийн өргөн төлөөллөөс бүрдсэн 9 дэх удаагийн Улсын Их Хурал хоёр дахь намрын ээлжит чуулганаа он солигдох цаг мөчид өндөрлүүлж байна. Улсын Их Хурал улирч буй 2025 оны хааж буй намрын чуулганаа дүгнэн цэгнэж, угтан буй 2026 оны хаврын чуулгандаа ахиц амжилтаа бататгаж, алдаа, асуудлаа засаж залруулах учиртай. Хаалтаа хийж буй 2025 оны намрын чуулган хүний эрх,эрх чөлөөг хангах,хүнд суртал,хууль журмын чөдөр тушаанаас иргэнээ чөлөөлөх бодлого, шийдлийн шинэ гараа боллоо. Ирэх хаврын чуулганаар ард түмний 126 элч төлөөлөгч бид хүний эрх, хүүхдийн эрх, иргэний, улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө ухаан бодлого, мэдлэг чадвараа дайчлан, мэргэжлийн бодлогын мэтгэлцээн өрнүүлэх болно. Их гүрнүүдийн геополитик, энерги, эрчим хүчний эх үүсвэр, худалдаа, технологийн зөрчил мөргөлдөөн хурцадмал нөхцөлд Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, Монгол Улсын иргэний эдийн засгийн эрх, эрх чөлөөг дархлах нь Та бидний батлах хууль, барих бодлого, гаргах шийдэл болсон байна
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5