Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 137 3.2.ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улс Ази,Номхон далайн зарим улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ,хэлэлцээр байгуулсан ч бусад улстай харьцуулахад хамгийн цөөн гэрээ байгуулсан орны тоонд багтаж байна. Энэ нь манай улс далайд гарцгүй, газар зүйн байршлын хувьд хоёр улсын хооронд байрладгаас шалтгаалж байна. Худалдааны хэлэлцээр байгуулснаар эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдэх, бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид шинэ зах зээлд нэвтрэх, тогтвортой, шууд хөрөнгө оруулалт татах нөхцөл, боломж бүрдэнэ. Худалдааны түр хэлэлцээрээр Монгол Улс,Евразийн эдийн засгийн холбоо,түүний гишүүн орнуудын хооронд 367 нэр төрлийн барааг экспортлох, импортлоход тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бөгөөд ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд бүс нутгийн интеграцид нэгдэх, гадаад худалдааны зах зээлийг тэлэх, хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болно. Монгол Улс тус хэлэлцээрийн хүрээнд дотоодын түүхий эдэд тулгуурласан, нэмүү өртөг шингэсэн барааг экспортолсноор дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийн гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гаалийн татвараас чөлөөлөгдөх, түүнчлэн гаалийн тарифын бус хөнгөлөлт эдлэх юм. Мөн Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад импортлох бараа нь аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн салбарын техник, тоног төхөөрөмж,ган төмөр,хийц,хүнд машин механизм зэрэг манай улсад үйлдвэрлэдэггүй барааг үйлдвэрлэлийн зориулалтаар, хямд өртгөөр авна. Хэлэлцээр гурван жилийн хугацаатай бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцох зохицуулалттай. ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Монгол Улсын Засгийн газраас 2025.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн 2026.01.29 БАТАЛСАН ОГНОО 2025.12.12

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5