Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 150 4.11.“ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын 123 дугаар тогтоолыг баталсан. Тогтоол нь 4 заалттай. Нэгдүгээр заалтад эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 8 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Тухайлбал: 1.Үнийн өсөлтөөс сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийг хэт тэлэх, эрэлтийн гаралтай инфляц үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх; 2.Хилийн боомт, гаалийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс давхардуулан шаардахгүй байх, нэвтрэх хугацааг богиносгох замаар тээврийн зардлыг бууруулах, тээвэр, логистикийн саатлаас шалтгаалан импортын барааны үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх; 3.Барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, оюуны өмчөөр хамгаалагдсан, эсхүл нарийн технологи шаардсанаас бусад төрөөс хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн худалдан авалт, барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих, эмийн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар эмийн үнийг бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан зохицуулалтыг хялбаршуулах; 4.Төрөөс үнийг зохицуулж байгаа салбаруудыг инфляцад огцом нөлөө үзүүлэхгүй байхаар тооцож,үе шаттайгаар чөлөөлөх,зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан бүх төрлийн төрийн зохицуулалтыг хялбаршуулах; 5.Төсвийн байгууллагын бүтэц, чиг үүргийг бүх шатанд нягталж, давхардсан чиг үүрэгтэй байгууллагыг нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой ажил, үйлчилгээг төр гүйцэтгэхийг хязгаарлах, төрийн албан хаагчийн цалин хөлс, тэтгэмж, урамшууллыг бүтээмж, гүйцэтгэлд суурилсан загвараар боловсруулж цалин урамшууллын системийг нэвтрүүлэх, бизнес эрхлэхэд хүндрэл, чирэгдэл учруулж байгаа эрх зүйн баримт бичгийг судалж,өөрчлөлт оруулах,шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох арга хэмжээ авах зэрэг төсвийн зардлыг бууруулах, тогтолцоог шинэчлэхэд чиглэсэн 10 багц арга хэмжээг заасан болно. ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Эдийн засгийн байнгын хорооноос өргөн мэдүүлсэн 2026.01.23 БАТАЛСАН ОГНОО 2025.12.30

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5