НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 93 • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасны дагуу ЭЗБХ 2025.12.30-ны өдрийн хуралдаанаар эрхлэх асуудлын хүрээний ажлын хэсгүүдийн хяналт шалгалтын явц,үр дүн,тайланг хэлэлцэж,Байнгын хорооны 2025 оны 21 дүгээр тогтоолоор ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болгосон болно. 8. ЭЗБХ-ны 2025.06.10-ны өдрийн 7 дугаар тогтоол Монголбанк дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ЭЗБХ-ны 2025.09.29-ний өдрийн 15 дугаар тогтоол Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай /УИХ-ын 9 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Отгоншарын Батнайрамдал Гишүүд: Ренчинбямбын Сэддорж Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Нацагдоржийн Батсүмбэрэл Пүрэвийн Батчимэг Батбаярын Жаргалан Баатаржавын Мөнхсоёл Пүрэвжавын Сайнзориг Дашцэрэнгийн Энхтүвшин Байнгын хорооны 2025 оны 15 дугаар тогтоолоор: Ажлын хэсгийн ахлагч: Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Гишүүд: Ренчинбямбын Сэддорж Жуковын Алдаржавхлан Отгоншарын Батнайрамдал Нацагдоржийн Батсүмбэрэл Пүрэвийн Батчимэг Батбаярын Жаргалан Батжаргалын Заяабал • 2025.06.25-ны өдрийн ЭЗБХ-ны хуралдаанаар ажлын хэсгийн удирдамжийн төслийг хэлэлцэж, мөн өдрийн 09 дүгээр тогтоолоор баталсан. • 2025.10.15-ны өдрийн хуралдаан ирц бүрдээгүй тул хойшилсон. Ажлын хэсгийн ахлагчаас ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл авах тухай 2025.10.15-ны өдрийн УИХ-03/11881 дугаартай албан бичгийг Сангийн сайдад, УИХ-03/11882 дугаартай албан бичгийг Монголбанкны Ерөнхийлөгчид, УИХ-03/11883 дугаартай албан бичгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад, УИХ-03/11884 дугаартай бичгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад тус тус хүргүүлсэн. • Ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай холбогдох мэдээлэл ирүүлэхийг хүссэн албан бичгийн хариуг Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголбанкнаас ирүүлсэн бөгөөд сангуудтай холбоотой мэдээлэлтэй гишүүд танилцаж байна. Нэмэлт мэдээлэл авахаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад 2025.11.15-ны өдрийн УИХ03/12596 дугаар албан бичгийг хүргүүлсэн. • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасны дагуу ЭЗБХ 2025.12.30-ны өдрийн хуралдаанаар эрхлэх асуудлын хүрээний ажлын хэсгүүдийн хяналт шалгалтын явц,үр дүн,тайланг хэлэлцэж,Байнгын хорооны 2025 оны 21 дүгээр тогтоолоор ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болгосон болно. --
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5