НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 69 • ХХНББХ-ны 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболдоос Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаярт хандаж “Боловсролтой монгол хүний баталгааг хангах талаар” тавьсан 35 дугаар асуулгын хариу; • ЭЗБХ-ны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Баатархүүгээс Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэнд хандаж “Хагас коксон шахмал түлшний асуудлаар” тавьсан 45 дугаар асуулгын хариу; • ХХНББХ-ны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Уянгаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Тилеуханы Аубакирт хандаж “Урьдчилан сэргийлэх арга хэмжээний асуудлаар” тавьсан 48 дугаар асуулгын хариу. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар асуулгын хариуг сонсоогүй болно. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүний 2 асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Үүнд: • ТБХ-ны 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболдоос Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнд хандаж “Эдийн засгийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар” тавьсан 33 дугаар асуултын хариу; • ӨБХ-ны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэбатаас Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хандаж “Тэтгэврийн зээлийн талаар” тавьсан 47 дугаар асуултын хариуг тус тус сонссон. /Дэлгэрэнгүйг “Мэдээ-2, 3” хүснэгтээс үзнэ үү./ 3.3.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГ, БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР СОНССОН ТАЙЛАН, ИЛТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР Улсын Их Хурлын асуулгын цаг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлд өөрчлөлт оруулснаар ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар чуулганы хуралдаанд хийх Ерөнхий сайдын мэдээллийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгон өөрчилснөөр парламентын ардчиллыг нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээнээр хөгжүүлэхэд ач холбогдолтой болсон. Намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын асуулгын цаг 4 удаа зохион байгуулагдсан. Улсын Их Хурлын даргад ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүдийн асуултыг нэгтгэн Ерөнхий сайдад хүргүүлж, цахим хуудаст тухай бүр байршуулсан. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороодын хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын нийт 10 удаагийн мэдээлэл, тайланг хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 94 гишүүн 298 асуулт асууж, үг хэлсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5