Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 16 Хяналт шалгалтын хүрээнд: 1. “Гадаадын зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдал”-ын талаарх Сангийн сайдын мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сонссон; 2. “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлага”-ын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сонссон; Улсын Их Хурлын даргын 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар захирамжаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээл болон нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Чинбаатарын Анар, гишүүдээр Нацагдоржийн Батсүмбэрэл, Сүхбаатарын Эрдэнэболд, Равжихын Эрдэнэбүрэн нар ажиллаж байна. Бусад ажлын талаар Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны дарга, гишүүд эрхлэх асуудлын хүрээнд гадаад улсын зочид төлөөлөгч, холбогдох албаны хүмүүстэй 7 удаагийн албан уулзалтыг хийсэн. Мөн Монгол Улсын Их Сургуультай хамтран 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Евразийн Аюулгүй байдал ба Монгол Улс” онол, практикийн бага хурлыг зохион байгуулж, Евразийн Аюулгүй байдал, хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй дэлхий дахины нөхцөл, чиг хандлагын талаар судалгаа, илтгэл хэлэлцүүллээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5