Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 166 тавих нь Улсын Их Хурлын Онцгой бүрэн эрх. Иргэн нь мэдэх эрхээ эдэлж байгаа цагт, олуулаа нүдээр харж байгаа бол, иргэдтэйгээ цуг засаглаж байгаа нөхцөлд эрүүл нийгэм бүрдэн төлөвшдөг. Төр түмэн нүдтэй гэж хэлдэг үгийн утга шим нь үүнд оршдог. “Оюу толгой” бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эздийнх нь хүртэх үр өгөөжийг өсгөж нэмэх үндсэн зорилготой Хянан шалгах түр хороо бүрдэн ажиллаж, нээлттэй сонсгол зохион байгууллаа. Түр хороо 6 сарын туршид ажиллаж, хяналт шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэн батлууллаа. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж байгаа цаг үетэй давхцан батлагдсан тогтоолд Монголын талын хүртэх үр өгөөжийг 53 хувиас доошгүй байхыг баталгаажууллаа. Түүнчлэн “Жавхлант”, “Шивээ толгой” ордын ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг баримтлан, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох үндсэн зарчмыг хангахуйцаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ирээдүйд Монголын талд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавартай хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг, эрсдэл хүлээхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа. Эцэст нь дүгнэхэд, дэлхийд томд тооцогдох “Оюу толгой” бүлэг ордтой холбоотой Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримтлах бодлогыг тодорхойлсон түүхэн шийдвэр боллоо. Хяналт шалгалт, нээлттэй сонсголыг зохион байгуулж, тууштай, зоригтой манлайлан ажилласан Улсын Их Хурлын гишүүд, шинжээч, хянан шалгагч нарт баялгийнхаа эзэн байх бүрэн эрхтэй бүх монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлье. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь улсын хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал төдийгүй эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдал билээ. Эдийн засгийн тусгаар тогтнол бол улсын тусгаар тогтнолын тулгуур баганын нэг. Улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын эш үндэс, эд эс нь иргэний эдийн засгийн эрх чөлөө. Улс төрийн эрх чөлөөний баталгаа дархлаа нь иргэний эдийн засгийн эрх чөлөө юм. Ирж буй 2026 оны Хаврын ээлжит чуулган иргэнээ хүнд суртал, хууль журмын чөдөр тушаа, төрийн зуршлыг халж, хувийн хэвшлээ чөлөөлөх, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн эрүүл цэвэр үндэс хөрсийг суулгах хаврын тариалалтын өдрүүд байх болно. Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гарган, Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээ, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшлүүдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилга боловсруулан дэвшүүллээ.“Чөлөөлье” санаачилгыг бодлого, хөтөлбөр, бодит үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажиллаж эхэллээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5