НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 70 Мэдээ 1. 3.4.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН МЭДЭЭЛЭЛ № Шийдвэрийн огноо, дугаар, шалгалтын чиглэл Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Үйл ажиллагааны явц Үүрэг, чиглэл өгсөн шийдвэр БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛООР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ 1. БОХХААБХ-ны 2025.01.14-ний өдрийн 2 дугаар тогтоол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 6 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч Жадамбын Бат-Эрдэнэ Гишүүд: Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Сайнхүүгийн Ганбаатар Мөнгөнцогийн Ганхүлэг Сонгобайн Замира Ухнаагийн Отгонбаяр • 2025.03.25-ны өдрийн Байнгын хорооны 08 дугаар тогтоолоор удирдамж баталсан. • Ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгах гишүүдийн саналыг нэгтгэж байна. • 2025.04.30-ны өдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн газраас танилцуулсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийнолгосон зээлийнхэмжээ,нөхцөл,зээлийнэргэн төлөлтийн байдал, сангийн төсөвт үзүүлж буй нөлөөлөл, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл сонсож, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөллийн саналыг сонссон. • 2025.06.05-ны өдөр тус ажлын хэсэг, БОХХААБХ-ны 2025 оны 2 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Улсын Их Хурлын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан 3 ажлын хэсэг хамтран хуралдаж, санал солилцсон. 2. ХХНББХ-ны 2025.09.30-ны өдрийн 02 дугаар тогтоол Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын 11 гишүүн/ Ажлын хэсгийн ахлагч: Отгоны Саранчулуун Гишүүд: Аюушийн Ариунзаяа Буланы Бейсен Даваасамбуугийн Ганмаа Тогтмолын Мөнхсайхан Цэндсүрэнгийн Мөнхтуяа Мягмардашийн Сарнай Лутаагийн Энхнасан Доржзовдын Энхтуяа Мөнхчулууны Энхцэцэг Сүхбаатарын Эрдэнэбат • 2025.11.17-ны өдрийн хуралдаан ирц хүрээгүй шалтгаанаар хойшилсон. • 2025.11.20-ны өдрийн хуралдаан УИХ дахь намын бүлгийн хурал зарлагдаж, ирц хүрээгүй тул хойшилсон. • 2025.12.02-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн төлөвлөгөөний төсөл хэлэлцсэнтэй холбогдуулан ажлын хэсгийн хугацааг сунгаж ажиллахаар тогтов.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5