Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 135 1.Хуулиар шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх үндэслэлийг тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг шүүгдэгчид мөн адил хамаарахаар, мөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болох бөгөөд ингэхдээ прокурор, оролцогчийн саналыг харгалздаг байхаар хуульчилсан; 2.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар шийдвэр гаргах үед таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрлэдэг байхаар хуульчиллаа; 3.Шүүх яллагдагч, шүүгдэгчид урьд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон шийдвэр гаргасан бол уг шийдвэртээ тэдгээрийн үндэслэлийг заавал тусгаж байхаар хуульчиллаа; 4.Дээр дурдсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасантай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтэд тусгагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж заасныг хүчингүй болсонд тооцсон. Хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй,чөлөөтэй байх эрхтэй.Хуульд заасан үндэслэл,журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... баривчлах, хорих, ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. ...”, мөн зүйлийн 14 дэх заалтад “... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...” гэж заасан хүний эрх, эрх чөлөө хангагдаж, хамгаалагдах ач холбогдолтой.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5