НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 146 4.7.“ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баталсан. Улсын Их Хурлын даргын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 435 дугаар захирамжаар уг тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээс ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, ногоон төсөл хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих боломжийг нэмэгдүүлэхээс гадна уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д туссан ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүд хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын хөгжлийн бодлогын барим бичигт туссан зорилт арга хэмжээг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх,зорилтод түвшинд хүргэхийн тулд Засгийн газраас бодлогын хэрэгжилтийг хангуулах, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай холбогдох арга хэмжээг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Иймд Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан танилцуулж, уг тогтоол 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын 119 дүгээр тогтоолоор батлагдсан болно. Тус тогтоолд тусгасан ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний болон газрын тосны импортын хараат байдлыг бууруулах, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Монгол Улс нь эрс тэс уур амьсгалтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий тул ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн чиглэлээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, шинэ ажлын байруудыг бий болгоход чухал ач холбогдолтой. Мөн байгальд ээлтэй хөдөө аж ахуй, тогтвортой хот байгуулалт зэрэг нь нийгмийн хөгжил, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулна. ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Эдийн засгийн байнгын хорооноос өргөн мэдүүлсэн 2026.01.23 БАТАЛСАН ОГНОО 2025.12.26
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5