Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 28 Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2.0 хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдлийг хэлэлцлээ • Иргэн О.Батхүүгээс ирүүлсэн “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” хуулийн төсөл санаачлах /100.175 иргэн дэмжсэн/ нийтийн өргөдлийг Өргөдлийн байнгын хорооны 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүллээ. • Мөн иргэн Б.Номингоос ирүүлсэн “Эмч, багш нарын цалинг нэмье” гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах /33.083 иргэн дэмжсэн/ нийтийн өргөдлийг Өргөдлийн байнгын хорооны 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. • Иргэн Ц.Батболдоос ирүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах” тухай хуулийн төсөл санаачлах /100.376 иргэний дэмжсэн/ нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэж, уг асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг Байнгын хороодын 2025 оны 11/03 дугаар тогтоолоор байгуулан ажиллаж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5