Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 39 Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх тайланг хэлэлцэх хүрээнд: 1.“Улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт аудитын дүгнэлт гаргах аудитын тайлан”-г ТБХ-ны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. 2.“Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн шилжилтийн үйл явц, үр дүнд хийсэн аудитын тайлан”-г ТБХ-ны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. 3.“Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайлан”-г ТБХ-ны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5